Partner Connect 2026 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

March 06. 2026

Ай Ти Зон компаниас жил бүр хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан хамгийн сүүлийн үеийн технологийн тренд, шинэ бүтээгдэхүүн, шийдлүүдийн талаар танилцуулж салбарын одоогийн болон ирээдүйн төлөв байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг “Partner Connect” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн арга хэмжээгээр Lenovo брэндийн бүсийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, Personal Computer (PC) ангиллын дэлхийн зах зээлд Lenovo брэнд хэрхэн №1 байр сууриа хадгалж буй туршлагынхаа талаар хуваалцахын зэрэгцээ өнөөгийн технологийн чиг хандлага, тулгарч буй асуудал шийдлүүдийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Танилцуулгын үеэр Lenovo-гийн зүгээс энтерпрайз байгууллагын хэрэглээнд тохирсон ThinkPad T Series, E Series зэрэг найдвартай, өндөр гүйцэтгэлтэй зөөврийн компьютерын шийдлүүдийг танилцуулсан ба орчин үеийн дизайн, бизнес бүтээмж, аюулгүй байдлыг хослуулсан ThinkBook цуврал болон премиум ангиллын хөнгөн, бат бөх хийцтэй, зөөвөрлөхөд хялбар Carbon загварын ялгаа функцүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд AI PC концепцэд суурилсан, ухаалаг ажиллагаа, гүйцэтгэлийг хангаж, хэрэглэгчийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой талаар онцолсон юм.

Үргэлжлээд Ай Ти Зон компанийн зүгээс Dell Technologies компанийн шинэчлэгдсэн хэрэглэгчийн төхөөрөмжүүдийг танилцуулж орчин үеийн аюулгүй төгсгөлийн төхөөрөмж, AI-ready PC болон байгууллагын хэрэгцээнд нийцсэн төхөөрөмжийн хэрэглээг удирдах шийдлүүдийг реселлерүүдэд зориулан танилцууллаа.

Түүнчлэн Canon брэндийн “Canon imageFORCE: Хэвлэх технологийн шинэ эрин үе” сэдвийн хүрээнд реселлерүүддээ шинэ imageFORCE цувралыг танилцуулсан юм. ImageFORCE цуврал нь AI болон өндөр нарийвчлалтай хэвлэх технологийг хослуулсан шинэ үеийн төхөөрөмж бөгөөд дараах боломжуудыг хэрэглэгчдэд санал болгодог.

  • 4,800 x 2,400 dpi нарийвчлалтай OLED (D2 Exposure) технологи – мэргэжлийн түвшний хэвлэлийг оффис орчинд нэвтрүүлэх боломж
  • AI-based predictive maintenance – Machine Learning ашиглан эд ангийн элэгдлийг бодит цагт хянаснаар гэнэтийн зогсолтыг бууруулна
  • Клауд интеграци – Google Drive, Microsoft Teams, SharePoint болон Box-той шууд холбогдох болом

“Partner Connect” арга хэмжээ нь Ай Ти Зон компани ба реселлер түнш хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна технологийн шинэ дэвшлүүдийг онцлон танилцуулдгаараа хэрэглэгчдэд мэргэжлийн үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн, шийдлийг хүргэх хамтын зорилгын төлөөх чухал, үр дүнтэй уулзалт болдог.

Ай Ти Зон компани нь Lenovo, Dell technologies, Canon брэндүүдийн албан ёсны түншээр хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэдээ өөрсдийн реселлер, түнш байгууллагуудтай хамтран хүргэсээр байна.

ITZONE - Partner Connect 2026 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа