Dahua компани дэлгүүрийн орчинд аюулгүй байдлыг хангах цогц шийдлээ танилцууллаа

February 24. 2026

Dahua Technology компани худалдааны салбарын аюулгүй байдал, AI аналитик, дижитал шийдлүүдийг нэг дор цогцоор нь танилцуулсан “Secure Smart Meetup” арга хэмжээг Ай Ти Зон компанитай хамтран амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр дэлгүүрийн орчин дахь аюулгүй байдлыг уламжлалт ойлголтоос давуулан хяналтын камерыг зөвхөн бичлэг хийдэг төхөөрөмж бус харин business intelligence болон operation optimization-ийн үндсэн эх үүсвэр болгон ашиглах боломжийг бодит жишээ, демо кейсүүдээр танилцуулсан юм.

Дэлгүүрийн орчин дахь алдагдлыг бууруулах цогц шийдэл

Худалдааны салбарын алдагдал, дотоод хяналт, хулгайн эрсдэл нь дэлхий даяар тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд судалгаагаар худалдааны салбарын нийт алдагдлын 42% нь хулгайн шалтгаантай байдаг.

Энэ хүрээнд бид дараах цогц функцүүдийг танилцууллаа:

  • Хиймэл оюунд суурилсан сэжигтэй үйлдэл илрүүлэгч (бараа цүнхлэх, өвөртлөх зэрэг үйлдлийг бодит цагт мэдэгдэнэ)
  • ACUPICK технологиор сэжигтэй этгээдийн маршрут, хувцас, хөдөлгөөнийг хурдан хугацаанд нарийн шүүнэ
  • Тэргэн дээрх бараа дутуу уншигдсан үед мэдэгдэл өгнө
  • POS интеграцчилалтай видео хяналт
  • TAG / EAS системийг камертай уялдуулж, гарах хаалган дээр мэдэгдэл ирэх үед автоматаар бичлэг үүсгэнэ

Мөн галын дохиолол, зарлан мэдээлэх систем, нэвтрэх хяналт, LED дэлгэц зэрэг биет аюулгүй байдлын системүүдийг нэг экосистем болгон интеграцчлах боломжийг танилцуулснаараа онцлог болсон юм.

Хиймэл оюунд суурилсан operation optimization

Арга хэмжээний гол сэдвүүдийн нэг нь хяналтын камераас цугларч буй өгөгдлийг ашиглан retail operation-ийг хэрхэн илүү ухаалгаар удирдах тухай байсан тул бид дараах функцүүдийг бодит жишээтэйгээр танилцууллаа.

  • Хүн тоолох – цаг, өдөр, бүсчлэлээр хүний тоог нарийвчлан гаргаж өгнө
  • Оочир дараалал тодорхойлох – кассын ачаалал, хүлээлгийн хугацаанд анализ хийж тайлан гаргаж өгнө
  • Царай таних – VIP зочин болон хар жагсаалтад орсон хүмүүсийг таньж мэдэгдэх боломжтой
  • Хэрэглэгчийн урсгал, зан төлөвийн анализ – нас, хүйс зэргийг тодорхойлж дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсийн зан төлөвийг гаргах боломжтой

Эдгээр шийдлүүд нь боловсон хүчний төлөвлөлт, үйлчилгээний хурд, дэлгүүрийн зохион байгуулалт, маркетингийн шийдвэрийг өгөгдөлд суурилан гаргах бодит боломжийг бизнесүүдэд олгож байгаа юм.

ESL буюу дижитал үнийн шошго

Арга хэмжээний үеэр худалдааны салбарын сонирхлыг татсан Electronic Shelf Label (ESL) шийдлийг мөн танилцууллаа. Энэхүү шийдэл нь үнийн мэдээлэл, урамшууллыг клауд системээс бодит цагт шинэчилж, цаасан шошгоос үүдэх алдаа, зардал, гар ажиллагааг эрс бууруулах боломжийг олгодог. ESL нь POS/ERP системтэй уялдан ажиллаж, дэлгүүрийн operation-ийг илүү хурдан, ил тод, дижитал болгодог шийдэл юм.

ESL систем нь клауд удирдлагын платформ, AP station болон e-paper / LCD шошгоос бүрдэж, төв системээс илгээсэн мэдээллийг дэлгүүрийн бүх шошгод секундийн дотор синк хийдэг. Ингэснээр үнийн өөрчлөлт, хямдрал, урамшууллыг гар ажиллагаагүйгээр удирдах боломж бүрддэг.

ESL шийдлийн гол давуу талууд:

  • Үнийн өөрчлөлтийг бүх салбарт нэгэн зэрэг шинэчилнэ
  • Үнийн алдаа, хэрэглэгчийн маргааныг бууруулна
  • Ажилтнуудын гар ажиллагаа, цаг зарцуулалтыг багасгана
  • Цаасгүй, байгальд ээлтэй орчныг бүрдүүлнэ
  • Operation-ийг өгөгдөлд суурилан удирдах боломж нэмэгдэнэ

Secure Smart Meetup” арга хэмжээ нь худалдааны салбарт аюулгүй байдал, дата, хэрэглэгчийн туршлагыг тус тусад нь бус нэг цогц экосистем болгон харах боломж бодитоор хэрэгжиж эхэлж буйг харуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд AI аналитик, ухаалаг төхөөрөмж, нэгдсэн интеграцчилал нь жижиглэн худалдааны бизнесүүдэд зөвхөн эрсдэлээ удирдах бус, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хэрэглэгчийн туршлагыг дараагийн түвшинд гаргах боломжийг нээж байгааг оролцогчид таниулсан юм.

ITZONE - Dahua компани дэлгүүрийн орчинд аюулгүй байдлыг хангах цогц шийдлээ танилцууллаа