Dell Technologies Summer Bootcamp 2024 амжилттай зохион байгуулагдлаа

July 04. 2024

Dell Technologies компаниас жил бүр уламжлал болгон харилцагч нартаа зориулж оффисоос гадуур энгийн чөлөөтэй орчинд Bootcamp-ийг зохион байгуулдаг ба энэ жил Dell Technologies Summer Bootcamp 2024: AI-Optimized Infrastructure сэдвийн хүрээнд 2024 оны 6-р сарын 25-нд амжилттай зохион байгуулагдаж мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг 60 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Dell Technologies компанийн мэргэшсэн экспертүүд хүрэлцэн ирж мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил, зах зээлийн чиг хандлагыг хэлэлцсэн ба байгууллагууд үйл ажиллагаандаа AI нэвтрүүлэхэд чиглэсэн технологийн бэлэн байдал, хэрэглээнд хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар кейс судалгаанд суурилсан үнэ цэнтэй мэдээллийг хуваалцсан юм.

Түүнчлэн VxRail Dynamic Node, PowerFlex зэрэг энтерпрайз дэд бүтцийн шийдлүүд дата төвүүдэд хэрхэн хувьсал хийж үйл ажиллагааг дээшлүүлж буйг нарийвчлан танилцуулж, Dell-ийн шилдэг дата хадгалах шийдэл PowerStore-ийн хамгийн сүүлийн үеийн чадавх, гүйцэтгэл, өргөтгөх чадвар, үр ашгийг олон улс дахь практик жишээгээр харууллаа.

Мөн хиймэл оюун ухааны чадавхыг бодитоор харуулж, түүний боломжит хэрэглээний талаар гүнзгий ойлголтыг өгөх зорилгоор AI Experience Mini Series хэсэг гаргаж өгсөн нь оролцогчдод бодит туршлага хуримтлуулах боломж олгосноороо үр дүнтэй болсон юм.

Dell Technologies Summer Bootcamp 2024 арга хэмжээний төгсгөлд ARTGER Boodog Boys хүрэлцэн ирж оройн зоогоор дайлсан ба оролцогчид  эрүүл агаарт хамтдаа оюуны амралт аван өдрийн турш олж авсан туршлага, ойлголт, санал бодлоо Dell-ийн экспертүүдтэй чөлөөтэй солилцож өнгөрөөлөө.

Dell Technologies компани нь мэдээллийн технологийн хэрэгцээг хангах бүхий л төрлийн шийдлүүдийг санал болгодог ба инновацыг үргэлж чухалчлан ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн шийдлүүдээ сүүлийн үеийн болон ирээдүйн бүхий л трендүүдтэй уялдан ажиллах боломжийг нээж өгдгөөрөө давуу талтай. Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell брэндийн Тэргүүн түншээр (Premier Partner) хамтран ажиллаж Dell Technologies-н бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.

ITZONE - Dell Technologies Summer Bootcamp 2024 амжилттай зохион байгуулагдлаа