Fortinet Customer Training 2024 зохион байгуулагдлаа

July 01. 2024

Ай Ти Зон компаниас жил бүр Fortinet-н бүтээгдэхүүн шийдлийг хэрэглэгч харилцагч нартаа зориулан зохион байгуулдаг Customer Training амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн сургалтаар Fortinet-н үндсэн шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ хэрэглэгчдэдээ бодит туршлага өгөхийг зорьсон юм. 

Сургалтын эхний хэсэгт Fortinet төхөөрөмжүүдийн техник хангамжийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, FortiOS 7.2 ба 7.4 хувилбаруудын гол ялгааг тайлбарласан ба Fortigate GUI болон CLI-д хандаж, лицензүүдийг идэвхжүүлж, төхөөрөмжийн үндсэн тохиргоог хэрхэн хийх тухай зөвлөмж өгсөн. 

Үргэлжлүүлэн Security Profiles Usage -г тохируулан хэрэглэх тухай Web Filtering болон Antivirus-ийг тохируулж сүлжээг янз бүрийн аюулаас үр дүнтэй хамгаалах боломжийн талаар суралцлаа. Түүнчлэн зайнаас аюулгүй нэвтрэх үндсэн үүрэг бүхий Fortigate төхөөрөмж дээр SSL VPN үүсгэх, тохируулах талаар сурч, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Энэ удаагийн сургалтаар онолын мэдлэг, практик хэрэглээг хослуулсан Hands on Lab хэсэг оруулж өгснөөр оролцогчид сурсан мэдлэгээ практикаар туршин илүү ахисан түвшний туршлага олж авснаараа онцлог боллоо. 

Ай Ти Зон компани 2014 оноос хойш Fortinet компанийн Тэргүүн түншээр ажиллаж, өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Fortinet-ийн мэдээллийн аюулгүй байдлын технологи, шийдэл зэргийг баталгаат зөвлөгөө, үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. 

ITZONE - Fortinet Customer Training 2024 зохион байгуулагдлаа