May 17. 2024
Технологийн тасралтгүй хөгжилтэй мөр зэрэгцэн алхах энэ эринд дижитал шилжилтийн хурдаар бизнесийн хөгжлийг тодорхойлдог болж кибер аюулгүй байдал нь байгууллагуудын зайлшгүй хэрэгцээ болон өөрчлөгдсөн. Тийм ч учраас Ай Ти Зон компани 5 дах жилдээ зохион байгуулагдаж буй “Security Transformation Forum”-ыг Cyber Security Today & Tomorrow сэдвийн хүрээнд 2024 оны 05-р сарын 09-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монголын томоохон байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан нийт 150 гаруй мэргэжилтэн, удирдлагууд оролцсон ба дэлхийн технологийн тэргүүлэгчид болох Fortinet, ManageEngine, Dell Technologies, Veracode, Fortra: Digital Guardian, Thales болон Cisco компанийн төлөөлөл биечлэн оролцож, олон улсын туршлага, шилдэг шийдлүүдээ танилцуулсан юм.
Өдгөө хиймэл оюун ухаан (AI), Их өгөгдөл (Big Data) нь бизнесийн өсөлт, амжилтын чухал хэсэг болсноор Ransomware, SQL, DDoS халдлагаас эхлээд AI-д суурилсан илүү боловсронгуй халдлагууд улам бүр ихсэж кибер аюулгүй байдлын салбар дахь үйл явдал, чиг хандлагын талаар байнгын мэдээлэлтэй байх хэрэгцээг бий болгосон.
Тийм ч учраас энэхүү арга хэмжээгээр эдгээр халдлагаас хэрхэн хамгаалж, хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах талаар Сүлжээний аюулгүй байдлаас эхлээд AI-д суурилсан шинэ шилдэг шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ Кибер аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлага, цаашдын хөгжлийг хэлэлцсэн билээ.
Үргэлжлүүлэн Ransomware, SQL injection зэрэг халдлагыг виртуал орчинд хийж тэдгээрийн хамгаалалтыг OSI загварын L2, L3 ,L4, L7 түвшнүүдэд хэрэгжүүлсэн бөгөөд аюулгүй байдлын 5 өөр шийдэл ашиглаж Live Demo үзүүлэн бодит туршлагыг оролцогчдод олгосон нь хамгийн их анхаарал татсан үйл явдал болсон юм.
Ай Ти Зон компани нь “Security Transformation Forum”-ын дэргэд олон улсад зохион байгуулагддаг стандарт тэмцээн болох “Capture The Flag” тэмцээнийг жил бүр Fortinet компанитай хамтран зохион байгуулдаг ба энэ жилийн хувьд Монголын мэдээллийн аюулгүй байдлаараа тэргүүлэгч компаниудын 13 баг бүхий экспертүүд оролцож, эн тэнцүүхэн өрсөлдлөө.
Сүүлийн 10 гаран жилийн турш Ай Ти Зон компани нь кибер аюулгүй байдлын чиглэлд анхааран ажиллаж Fortinet, ManageEngine, Dell Technologies, Veracode, Fortra: Digital Guardian, Thales болон Cisco зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 гаран технологийн байгууллагуудтай албан ёсоор хамтран ажиллаж аюулгүй байдлын дэвшилтэт шийдлүүдийг өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
Кибер аюулгүй байдал бол тасралтгүй үргэлжлэх аялал
Security Transformation Forum 2024 таныг өнөөдрийн бас маргаашийн эрсдэлд бэлтгэж чадсан хэмээн найдаж байна.
Мөн бид Жил бүр Security Transformation Forum-тай уялдуулан кибер аюулгүй байдлын технологийн шинэ мэдээ, мэдээллээр дүүрэн “Enterprise Solutions” сэтгүүлийн цоо шинэхэн дугаараа эрхлэн гаргаад байна. Та Сэтгүүлийн шинэ дугаарыг байгууллагадаа үнэгүй хүргүүлэн авахыг хүсвэл дараах холбоосоор хүсэлтээ ирүүлнэ үү. ITZONE - Enterprise Magazine Order