Data Security Compliance Guidance семинар амжилттай болж өндөрлөлөө

March 26. 2024

Хурдацтай хувьсан өөрчлөгдөх дижитал орчинд Дата аюулгүй байдлаа хангах нь байгууллага бүрийн хувьд нэн чухал асуудал. Тийм ч учраас мэдээллийн технологийн хосолсон орчинд дата хамгаалалтыг оновчилж, автоматжуулах замаар эрсдэлийг бодитой бууруулж, зардлыг хянан, дижитал шилжилтийг хурдасгах талаар Ай Ти Зон компани Thales компанитай хамтран Data Security Compliance Guidance семинарыг амжилттай зохион байгууллаа. 

Тус арга хэмжээгээр байгууллагуудын түгээмэл тулгамдаж буй асуудал болох өөрчлөгдөж буй хэрэглэгчийн зан төлөв, ширүүсэж буй өрсөлдөөний орчин мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиас эхлээд General Data Protection Regulation (GDPR), ISO 27001:2022 - Information security, cybersecurity and privacy protection хүртэл бүхий л түвшний эрх зүйн зохицуулалт, түүний бизнесүүдэд олгож буй давуу болон сул талын талаар мэдээлэл олгосон юм.

Үргэлжлүүлэн Монгол Улс болоод дэлхий дахин дахь кибер аюулгүй байдлын эрсдэлүүд болон хатуу чанга зохицуулалтын орчныг шийдвэрлэх хамгийн сүүлийн үеийн олон улсын шаардлага хууль зүйн орчинд нийцсэн дата аюулгүй байдлын шийдлийг танилцуулсан бөгөөд тус шийдлийн хүрээнд демо танилцуулсан нь оролцогчдод бодит туршлагыг олгосноороо онцлог болсон.

Тодруулбал Thales Group-ийн CipherTrust data security platform платформ нь мэдээллийн сан, файлд хандах хандалтыг удирдах, хамгаалах, хянах боломжийг санал болгодог бөгөөд үүлэн, виртуал болон физик орчинд байгаа таны мэдээллийн сан, файлыг хамгаалах боломжтой. 

Ай Ти Зон компани нь 2021 оноос хойш Thales компанийн мөнгөн түншээр ажиллаж кибер аюулгүй байдлын шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэж байна. Хэрэв та тус шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, демо турших бол crm@itzone.mn хаягаар хүсэлтээ ирүүлнэ үү.

ITZONE - Data Security Compliance Guidance семинар амжилттай болж өндөрлөлөө