January 30. 2024
Биет аюулгүй байдлын технологиор тэргүүлэгч Dahua Technology компанитай хамтран Ай Ти Зон компани нь 2024 оны 01-р сарын 25 -ны өдөр "Partner event: Kick-Off 2024" арга хэмжээг харилцагч, түнш байгууллагууддаа зориулан амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр 2023 онд Dahua компанийн биет аюулгүй байдлын салбарт үзүүлсэн технологийн инновац, онцлох шинэчлэлээ танилцуулахын зэрэгцээ хүрэлцэн ирсэн түнш байгууллагуудтайгаа өнгөрсөн оны ололт амжилтаа тоймлон хуваалцсан билээ.
Түүнчлэн биет аюулгүй байдлын шийдэл, хяналт, удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшил болоод тус салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэснээс орчны аюулгүй байдлыг хангах нэгдсэн ухаалаг шийдлүүд нь оролцогчдын анхаарлыг татаж байсан юм.
Dahua Technology компани нь технологийн салбарын зах зээлд үйлдвэрлэл үйлчилгээ, үзүүлэгч тэргүүлэх байгууллага болохынхоо хувьд Хятад болон Вьетнамын бүс нутгуудад нийт 3 үйлдвэр, ханган нийлүүлэх төвтэй ба судалгаа хөгжүүлэлтийн 5 төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн технологийн шинэчлэлийг эрхэмлэн ажиллах зорилгынхоо хүрээнд борлуулалтын нийт орлогынхоо 10% -ийг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг. Мөн 2023 оны 1-р улиралд үйл ажиллагааны нийт орлого нь 14.634 тэрбум юань (2.11 тэрбум ам. доллар) хүрч, өмнөх жилийн мөн үеэс 5% орчим өсөлттэй гарсан амжилт үзүүлжээ.
Арга хэмжээний төгсгөлд бид энэ оны түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа ахиулах зэрэг боломжуудаа хэлэлцэн үр дүнтэй, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.
Ай Ти Зон компани нь Dahua Technology компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд реселлер, хамтрагч байгууллагуудаараа дамжуулан тус брэндийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг илүү өргөн хүрээнд хүргэж ажиллаж байна.