Ай Ти Зон Компани Huawei Enterprise компанийн Tier-1 буюу Value Added Partner боллоо

November 28. 2023

Ай Ти Зон Компани Huawei Enterprise Business Group (EBG)- ийн Монгол дахь анхны Tier-1 буюу Value Added Partner боллоо.

Дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэг Huawei Technologies компанийн салбар болох Huawei Enterprise нь Клауд, Дата төв, Сүлжээ, Сторейж, IoT зэрэг шийдлүүдийг санал болгодог ба технологийн хөгжлийг хувь хүн, айл гэр, албан байгууллага бүрд хүргэж бүрэн холбогдсон ухаалаг ертөнцийг бий болгох зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компани нь инновацыг чухалчлан үзэж судалгаа шинжилгээний ажил тэр дундаа 5G, хиймэл оюун ухаан (AI), клауд тооцоолол зэргийг тогтмол санхүүжүүлдэг ба сүүлийн 10 жилийн хугацаанд 977.3 тэрбум юань зарцуулжээ. Мөн кибер аюулгүй байдлын функцүүдийг технологийн шийдлүүддээ нэгтгэн сүлжээ, дата, аппликейшн хамгаалахтай холбоотой бизнесүүдэд түгээмэл тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажилладаг.

Huawei Enterprise компанийн шийдлүүд нь IO500, DCIG болон Gartner-ийн шидэт квадратын тэргүүн эгнээд бичигддэг бөгөөд хамгийн алдартай шийдлүүдийн нэг нь OceanStor Data Storage юм. Энэ нь өндөр гүйцэтгэл, найдвартай байдал, өргөтгөх боломжтойгоос гадна удирдахад хялбар байдгаараа онцлог. Түүнчлэн их хэмжээний дата хадгалах боломж нь бизнесийн бүхий л чиглэл, хэрэгцээнд тохиромжтой байдаг тул Gartner Peer Insights –д 5\5 үнэлгээтэй хэрэглэгчдийн сонголтоор нэрлэгдсэн.

Ай Ти Зон компани Huawei Enterprise компанийн Монгол дахь анхны Tier-1 буюу Value Added Partner болсноор зөвхөн гадаад дахь дистрибьютер компаниар дамжуулан цаг хугацаа зарцуулан, өндөр зардлаар авдаг байсан асуудлыг шийдэж Huawei Enterprise компанийн шийдлүүдийг On-Prem болон Клауд байдлаар уян хатан сонголттойгоор, түргэн шуурхай, мэргэшсэн инженерийн багаар дамжуулан баталгаат зөвлөгөө, үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэх боломжтой боллоо.

ITZONE - Ай Ти Зон Компани Huawei Enterprise компанийн Tier-1 буюу Value Added Partner боллоо