Fortinet Accelerate Asia 2023 амжилттай зохион байгуулагдлаа

November 16. 2023

 

Кибер аюулгүй байдлын олон улсын томоохон арга хэмжээ болох "Fortinet Accelerate Asia 2023-Mongolia Edition" арга хэмжээ энэ сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдлаа.

Fortinet нь АНУ-д төвтэй галт хана, сүлжээний хамгаалалт болон халдлагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зэрэг кибер аюулгүй байдлын тоног төхөөрөмж, программ хангамж бүхий нэгдсэн шийдлийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлдэг салбартаа тэргүүлэгч компани юм.

Уг компани нь кибер аюулгүй байдлын технологийн ертөнц дэх хувьсал, тренд, ирээдүйн стратегийг өөрсдийн дэвшилтэт шийдлүүдийн хамт танилцуулах Accelerate арга хэмжээг томоохон зах зээл бүхий улсуудад зохион байгуулдаг ба энэ жилийн хувьд нийт 15 оронд зохион байгуулагдаж, 16 дах орноороо Монгол улсыг сонгосон билээ.

Accelerate Asia 2023 арга хэмжээнд Fortinet компаниас Ази Номхон Далайн бүс хариуцсан удирдлагууд, ахлах инженерүүд хүрэлцэн ирж өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцахын зэрэгцээ тус байгууллагын кибер аюулгүй байдлын 50 гаруй шийдлийг нэгтгэн танилцуулсан юм. 

Монгол Улсад жил бүр дөрвөн тэрбум халдлага бүртгэгддэг ба 2022 оны NCSI (National Cyber Security Index) жагсаалтад 176 орноос 137-р байрт эрэмбэлэгдэж байна.

Аccelerate Asia 2023 – Mongolia Edition”-ийн илтгэгчид болон илтгэлийн сэдвүүд:

  • Peerapong Jongvibool, Senior Director, Southeast Asia and Hong Kong, Fortinet: Executive Keynote
  • Kelvin Chua, Regional Director, System Engineering, Southeast Asia and Hong Kong, Fortinet: Innovation Keynote
  • Michael Wong, Cybersecurity Consultant, Fortinet, Ganzorig Batkhuyag, Cybersecurity Consultant, Fortinet Mongolia: How AI enable your Cybersecurity Posture with ZeroTrust & Automation?
  • Jigdolma GunchinIsh, Major Account Manager, Fortinet Mongolia: Case Studies Sharing
  • Customer VOC Session
  • Panel Discussion: Harnessing in the Power of AI and ML in Cybersecurity
  • Nick Ng, Head of Systems Engineering, Fortinet Hong Kong, Macau & Mongolia
  • Wayne Lam, Security Team Lead, Fortinet Hong Kong, Macau & Mongolia
  • Sam Chan, Sales Director, Fortinet Hong Kong, Macau & Mongolia

Fortinet компани нь үүсгэн байгуулагдаад 23 жил болж байгаа ба дэлхий дахинд 680,000 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өөрсдийн технологийн шийдлүүдэд тасралтгүй сайжруулалт, шинэчлэлт хийж, харилцагчдадаа зориулан тогтмол сургалт, мэдээллээр хангахын зэрэгцээ кибер аюулгүй байдлын салбарын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн.

Ай Ти Зон компанийн хувьд 2014 оноос хойш Fortinet компанийн Монгол дахь цорын ганц Advanced Partner (SD-WAN Integrator) буюу Тэргүүн түншээр ажиллаж кибер аюулгүй байдлын олон технологи, шийдлүүдийг өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 300 гаруй байгууллага Fortinet-ийн шийдлүүдийг ашиглан кибер аюулгүй байдлаа хамгаалж байна.

ITZONE - Fortinet Accelerate Asia 2023 амжилттай зохион байгуулагдлаа