Биет аюулгүй байдлын шинэ үеийн технологиудыг танилцууллаа

October 06. 2023

Байгууллага эд хөрөнгө, мэдээллээ гаднын халдлагаас хамгаалах нь бизнесийн тогтвортой үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байдаг. Тийм ч учраас байгууллага бүр аюулгүй байдлын чиг хандлага, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, хамгаалалтаа бэхжүүлдэг байх нь нэн чухал. Үүнтэй холбогдуулан Ай Ти Зон компани 2023 оны 10-р сарын 04 -нд "The Next Wave in Physical Security" арга хэмжээг хэрэглэгч харилцагч нартаа зориулан амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монголын томоохон байгууллагуудын биет аюулгүй байдал хариуцсан 50 гаруй мэргэжилтэн, удирдлагууд оролцсон ба дэлхийн технологийн тэргүүлэгчид болох Milestone, Axis, Suprema компанийн төлөөллүүд биечлэн оролцож олон улсын туршлага, шинэ үеийн шийдлүүдээ танилцуулсан бол Монголын технологийн түүчээлэгчид болох Nomadic Software Solutions, Digital Works компаниуд өөрсдийн онцлох шийдлүүдийг үзүүлж сонирхуулсан юм.

Арга хэмжээний үеэр Axis компани CCTV технологийн чиг хандлага хийгээд уламжлалт арга барилыг өөрчилж буй хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтээ танилцуулж, биометр шийдлүүдийг хэрхэн уян хатан, үр дүнтэй ашиглах шинэлэг аргуудыг бодитоор үзүүлсэн бол Milestone компани видео удирдлагын платформыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж аюулгүй байдлаа шат ахиулж болохыг онцлон танилцуулснаас гадна видео аналитикийн тусламжтайгаар видеоноос үнэ цэн бий болгох талаар практикт тулгуурласан гүнзгий ойлголт өгсөн юм. Түүнчлэн Suprema компани өнөөгийн биет аюулгүй байдлын сорилтод тулгарч буй гол асуудлыг хөндөхийн зэрэгцээ нэвтрэх хяналтын системийн дараа үеийн боломжуудыг танилцуулсан юм.

"The Next Wave in Physical Security" арга хэмжээ нь онол, практик хоорондын зөрүүг арилгах зорилготойгоор оролцогчдод биет аюулгүй байдлын шийдлүүдийг өөрсдөө туршиж үзэн бодит хэрэглээний туршлагыг авах боломжийг олгосноороо онцлог болсон ба Digital Works компанийн танилцуулсан Робот ажилтан болон Nomadic Software Solutions компанийн Ухаалаг авто зогсоолын системийн практик танилцуулга оролцогчдын анхаарлыг хамгийн их татсан юм.

Ай Ти Зон компани нь таны дижитал аяллын итгэлт түнш байж Axis, Milestone, Suprema зэрэг тэргүүлэгч брэндүүдийн биет аюулгүй байдлын шийдлийг өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

ITZONE - Биет аюулгүй байдлын шинэ үеийн технологиудыг танилцууллаа