August 01. 2023
Ай Ти Зон компани нь мэдээллийн аюулгүй байдлын цогц шийдэл нийлүүлэгч, SIEM платформын шийдлээр дэлхийд тэргүүлэгч LogRhythm компанийн 2023 оны шилдэг борлуулагчаар шалгарлаа.
LogRhythm компаниас энэ оны 7-р сарын 20, 21-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод “LogRhythm APJ Partner Tech University 2023” арга хэмжээг Ази, Номхон далай, Японы бүс нутгийн түнш байгууллагуудынхаа дунд анх удаа зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд Монгол улсаас Ай Ти Зон компани оролцсон бөгөөд “Best Award - 2023 Reseller of the Year Mongolia” шагналыг хүртлээ.
Уг арга хэмжээний үеэр кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн дунд анх удаа зохион байгуулагдсан “LogWars – Capture the Flag” тэмцээнд Ай Ти Зон компанийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн амжилттай оролцож, олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа сорин 6-р байр эзэлсэн юм.
Ай Ти Зон компани нь 2019 оноос хойш LogRhythm компанийн Монгол дахь албан ёсны түншээр ажиллаж байгаа ба энэхүү амжилт нь харилцагчдынхаа дижитал аялалд туслах кибер аюулгүй байдлын тэргүүлэх шийдлийг, мэргэшсэн зөвлөгөө үйлчилгээний хамт хүргэх гэсэн бидний гол зорилт биелж байгаагийн нэг илрэл боллоо.
LogRhythm компанийн хувьд 2003 оноос мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд уян хатан боломж бүхий SIEM систем, үүлэнд суурилсан (cloud-native) аюулгүй байдлын үйл ажиллагааны платформ, UEBA болон NDR зэрэг шийдлүүдээр кибер халдлагаас үр дүнтэй хамгаалах боломжийг санал болгодог. Эдгээр шийдлүүд нь бүхий л систем, хөрөнгө, цар хүрээг хамарсан аюул заналыг илрүүлж, харьцуулшгүй ил тод байдал, хамгаалалтыг олж авах боломж олгодог.
LogRhythm компанийн гол шийдлийн нэг болох Security Information and Event Management (SIEM) платформ нь 2012 оноос хойш Gartner-н шидэт квадратын SIEM төрөлд тэргүүлсээр байна. Тус шийдэл нь аюулыг хурдтай илрүүлэх, хариу арга хэмжээ авах, саармагжуулахад туслах аюулгүй байдлын цогц аналитик, UEBA, NTA, SOAR зэргийг нэг, нэгдсэн платформоор хүргэдэг. Ихэнх кибер аюулгүй байдлын хэрэгслүүд нь зөвхөн тухайн хэсэгтээ анхаарал хандуулдаг бол SIEM нь байгууллагын мэдээллийн технологийн нийт дэд бүтцийн бүхий л хэсгүүдэд дата алдагдал, халдлага эрсдэлүүдийг хянаж, автоматаар мөрдөн болзошгүй аюулыг бодит цаг хугацаанд илрүүлж, тайлагнан гар үйл ажиллагааг бууруулдаг ач холбогдолтой.