“Мэдээллийн Технологийн хөгжил, түүхэн замнал, дурсамж” ном хэвлэгдэн гарлаа

July 24. 2023

Доктор, гавьяат холбоочин Н.Нансалжавын санаачилгаар Мэдээлэл харилцаа холбооны болон мэдээлэл харилцааны технологийн салбарын 100 жилийн ой, Тооцоолох электрон машин ашиглаж эхэлсний 50 жилийн ой, Интернэт технологи нэвтрэх боломж бий болсны 30 жилийн ойд зориулсан “Мэдээллийн Технологийн хөгжил, түүхэн замнал, дурсамж” ном хэвлэгдэн гарлаа.

Энэхүү ном нь Монгол улсын мэдээллийн технологийн хөгжил, түүхэн замнал, яам, агентлаг газрууд болон нийслэлийн мэдээллийн технологи, түүнчлэн мэдээллийн технологийн их дээд сургуулиуд, компаниудын тухай дэлгэрэнгүй тусгахын зэрэгцээ мэдээлэл харилцааны технологийн үе үеийн хөгжлийг түүчээлэн авч явж өнөөдрийн түвшинд хүргэсэн удирдах ажилтан, доктор, профессорууд, ахмад инженерүүдийн бахархал дуурайлал шингэсэн түүхэн замнал, дурдатгал, дурсамжаас бүрджээ.

Түүхээ тэмдэглэн, хөгжлийн замналаа тодорхойлдог байх нь олон талын ач холбогдолтой байдагчлан Мэдээллийн технологийн салбарын ууган компаниудын нэг болох Ай Ти Зон компани “Мэдээллийн Технологийн хөгжил, түүхэн замнал, дурсамж” номд ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж өөрсдийн түүх, онцлох ололт амжилтуудаа тэмдэглэн үлдээлээ.

Монгол улсын мэдээллийн технологийн хөгжил, түүхэн замнал нь Ай Ти Зон компанийн түүхэн хөгжил өсөлттэй салшгүй холбоотой бөгөөд 1997 оноос өдий хүртэл Монгол улсад мэдээллийн технологийн салбар хэрхэн хөгжиж байгааг манай компанийн хөгжил, өсөлтийн замнал бүрнээ харуулах буй заа.

Ай Ти Зон компани нь анх 1997 онд М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М-Си-Эс Электроникс нэртэйгээр байгуулагдан компьютерын худалдаа, үйлдвэрлэлийн автоматжуулалтаас гараагаа эхлүүлж улмаар 2000 оноос эхлэн бизнесийн үйл ажиллагаагаа шинэ тутам үүсэн хөгжиж буй олон чиглэлд хөрөнгө оруулалт хийх замаар тэлсээр иржээ. Үүнээс цохон дурдвал:

  • 2002 онд Интернэт үйлчилгээ үзүүлэгч  MCS Com ХХК
  • 2004 онд Сансарын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Orbitnet ХХК
  • 2006 онд үүрэн холбооны Юнител ХХК (үүсгэн байгуулалцсан)
  • 2007 онд WiMax технологийн Telemax ХХК
  • 2009 онд Mogul компьютер угсрах иж бүрэн автомат үйлдвэр

Компани өргөжин тэлэхийн зэрэгцээ 2013 оны 5 сард М-Си-Эс Группийн зүгээс М-Си-Эс Электроникс компанийг  хувьчлах шийдвэр гарч, тухайн үед ажиллаж байсан удирдлагын баг болон удаан жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан залуустай менежментийн хувьчлалын дагуу гэрээ байгуулсан юм. Ийнхүү хувьчлагдсанаар М-Си-Эс Электроникс ХХК нь Ай Ти Зон ХХК хэмээх шинэ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба түүнээс хойш өдгөө яг 10 жилийн ойтойгоо золгож байна.

Энэ хугацаанд Ай Ти Зон ХХК нь тасралтгүй үйл ажиллагаагаа тэлсээр Могул групп компани хэмээх цэвэр Мэдээлэл технологи, маркетингийн групп компаниудын нэгдэл болтлоо өргөжжээ. Өнөөдөр Могул группийн салбар компани бүр тус тусын чиглэлд улам өргөжин тэлж түүхийн шинэ хуудсыг бүтээсээр байна.

Могул Группийн компаниуд :

  • ITZone – Компьютерын худалдаа, үйлчилгээ, Мэдээллийн болон биет аюулгүй байдлын үйлчилгээ, нийлүүлэлт
  • Mogul service – МТ-н аутсорсинг болон мэргэжлийн үйлчилгээ, клауд үйлчилгээ, Дата центр
  • Digitalworks – Бизнес автоматжуулалт, программ хангамжийн шийдэл
  • Digitalpower – Үйлдвэрлэлийн болон гэрийн автоматжуулалт, холбоо дохиоллын шийдэл
  • Mogul express – Тээвэр, логистик
  • Novelsoft – Их өгөгдөл, цахим шийдлүүд
  • Nomadic software solutions – Цахим платформ ба Цахим засаглалын шийдэл, хөгжүүлэлт

Сүүлийн 30 жилд МТ-н салбар үнэхээр эрчимтэй, төсөөлшгүй хурдтайгаар шинэчлэгдэн хөгжиж байна. Энэхүү шинэчлэлт бүрд, дижитал аялалд амжилттай урагшлахад харилцагч нарынхаа итгэлт түнш байх нь Ай Ти Зон компанийн эрхэм зорилго билээ.

ITZONE - “Мэдээллийн Технологийн хөгжил, түүхэн замнал, дурсамж” ном хэвлэгдэн гарлаа