Дэлхийн алдарт Дахуа брэнд Монголд

June 13. 2023

“Дахуа технологи” нь теле-хяналтын камерын шийдэл болон техник хангамж үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэх компани юм.

2008 оноос анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани нь өдгөө дэлхийн хэмжээнд Ази номхон далай, Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Африкийг хамарсан 51 салбар 23,000 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дахуа технологи нь өөрийн бүтээгдэхүүн, шийдэл, үйлчилгээг нийт 180 орон даяар унаа тээвэр, үйлдвэрлэл, боловсрол, жижиглэн бизнес, банк санхүү, эрчим хүч, байгаль орчин хамгаалах зэрэг салбаруудад нэвтрүүлэхийн зэрэгцээ шинэ технологийн судалгаанд орлогынхоо 10 хувийг тогтмол зарцуулж байна. Үүнийхээ хүрээнд Технологийн институт, Дата институт, Судалгааны төв институт, Кибер аюулгүй байдлын институт зэргийг байгуулсан нь  “Үндэсний технологийн төв” хэмээн нэрлэгдэх болжээ.

#Dahua think хэмээх стратегийн дор ухаалаг хот болон энтерпрайз гэсэн үндсэн хоёр чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж AloT болон loT дижитал байдлаар хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан үнэ цэнийг бүтээн ажилласаар байна.

Дахуа технологи компанийн амжилтуудаас дурдвал:

  • Дахуа-н шийдэл болон бүтээгдэхүүнүүд Хятадын олон улсын экспо, Рио-де-Жанейро 2016 олимп, G20 Гуанжоу Саммит, Брикс, Ватикан хотын төсөл, Тоёота Аргентин, Сао Пауло олон улсын нисэх буудал гэх зэрэг олон томоохон бүтээн байгуулалтад оролцсон,
  • Омдиа компанийн судалгаагаар “Дэлхийд 2-рт орох камерт суурилсан технологи үйлдвэрлэгч” хэмээн нэрлэгдсэн,
  • Сүүлийн 5 жил дараалан A&S аюулгүй байдлын жагсаалтын 2 дугаарт бичигдэж байгаа топ компани,
  • Дотоодын 8000-аад патент, олон улсын 390 гаруй патентын эрхтэй,
  • 2022 оны ашиг орлого нь 4.42 тэрбум байсан бөгөөд одоо ч тогтвортой өссөөр байна.

“Аюулгүй нийгэм, ухаалаг амьдралыг бүтээнэ” зорилготой Дахуа технологи нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг эрхэм зорилго болгон тэдэнд хамгийн сайн чанартай үйлчилгээг өгөхийг эрмэлздэг бөгөөд аюулгүй, ухаалаг бас үр ашигтай нийгмийг бий болгохын төлөө ажиллаж байна.

Ай Ти Зон ХХК нь 2016 оноос хойш Дахуа технологи компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж, Дахуа хяналтын камераас эхлээд аюулгүй байдлын цогц шийдлийг зах зээлд амжилттай нэвтрүүлсээр байна.

ITZONE - Дэлхийн алдарт Дахуа брэнд Монголд