Хайрхандулаан сумын сургуульд иж бүрэн хяналтын камерын системийг суурилууллаа

December 15. 2021

Ай Ти Зон компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд биет аюулгүй байдлын цогц шийдэл нийлүүлэгч “Dahua Technology” компанитай хамтран Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуульд иж бүрэн хяналтын камерын системийг суурилууллаа.

Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн байр нь 1985 онд анх ашиглалтад орсон ба 2005 онд дахин засвар хийгдсэн. Нийт 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус сургуульд бага ангийн 199, дунд болон ахлах ангийн 224, нийт 423 суралцагч болон 55 багш ажилчид сурч, ажиллаж байна.

Ай Ти Зон компани нь Dahua Technology компанитай хамтран тус сургуульд нийт 15 сая төгрөгийн өртөг бүхий дараах тоног төхөөрөмжөөс бүрдсэн аюулгүй байдлын иж бүрэн хяналтын камерын системийг, тохиргоо суурилуулалтын хамт гүйцэтгэн хүлээлгэж өглөө. Үүнд :

  • Дүрс хадгалагч, бичигч систем – 1ш
  • Хяналтын камер – 20ш
  • Хард диск – 2ш
  • Хяналтын монитор (дэлгэц) – 1ш
  • 300 метрийн кабел зэрэг багтсан юм.

Энэхүү хяналтын камерын системээр дамжуулан сургуулийн дотор болон гадна ойр орчныг хянах бүрэн боломжтой болох ба ингэснээр сургуулийн сурагчид, багш, ажилтнуудыг болзошгүй гэмт хэргийн (хулгай, дээрэм г.м) аюулаас урьдчилан сэргийлэх, сургууль, сургуулийн ойр орчмыг аюулгүй орчин болох нөхцөлийг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

“Ай Ти Зон” компани нь “Dahua Technology” компанийн албан ёсны дистрибьютерээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан технологи бүхий IP хяналтын камер, аналитик програм хангамж, автомашины дугаар таних систем, зогсоолын менежментийн систем, хулгайн дохиолол, галын дохиолол, гэрийн автоматжуулалт зэрэг ахисан түвшний биет аюулгүй байдлын шийдлүүдийг, мэргэшсэн үйлчилгээний хамт хүргэн ажиллаж байна.

 

ITZONE - Хайрхандулаан сумын сургуульд иж бүрэн хяналтын камерын системийг суурилууллаа