HPE Gen10+ буюу шинэчлэгдсэн 10-р үеийн серверийн шийдлийг Монголын хэрэглэгчдэдээ танилцууллаа

September 15. 2021

Бидний ашигладаг, биднийг тойрон буй технологиуд хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр байгууллагын мэдээллийн технологийн зүрх, тархи нь болох сервер илүү хүчирхэгжиж, өөрийгөө хамгаалдаг, илүү ухаалаг, илүү хялбар ажиллагаатай болж шинэчлэгдэж байна. Үүний нэг жишээ болох HPE Gen10+ буюу Hybrid Cloud дэд бүтцэд зориулан шинэчлэгдсэн HPE-ийн цоо шинэ 10-р үеийн серверийн шийдлийг Ай Ти Зон компани нь HPE компанитай хамтран Монголын хэрэглэгчдэдээ танилцууллаа.

Хамгийн сүүлийн үеийн хүчирхэг Intel болон AMD процессор бүхий HPE-ийн 10-р үеийн Gen10 болон Gen10+ серверүүд нь дараах онцлогтой.

1. Ажлын урсгалын оновчлол (Workload optimization)

Цар тахалтай холбоотойгоор дижитал шилжилтийн хурд эрчимжиж, ганцхан жилийн дотор VDI, Container, Kubernetes гэх мэт маш олон технологиуд тренд болтлоо дэлгэрээд байна. HPE 10-р үеийн серверүүд нь байгууллагын тань ажлын урсгал ямар технологи дээр, хаана байхаас үл хамааран төгс гүйцэтгэлтэй ажиллахад зориулан бүтээгдсэн.

2.  360⁰ - Аюулгүй байдал

Аюулгүй байдлын silicon root of trust, memory encryption, VM encryption, secure erase, TPM, SED болон platform cert зэрэг технологиор илүү өргөн хүрээнд аюулгүй байдлыг хангахаар бүтээгдсэн HPE Gen10+ нь аюулгүй байдлынхаа хувьд өрсөлдөгчдийнхөө серверээс 2 үеэр түрүүлсэн шийдэл болсныг InfusionPoints судалгааны байгууллагаас тодорхойлжээ.

3. Ухаалаг автоматжуулалт

HPE InfoSight буюу Machine learning, Predictive analysis-д үндэслэсэн клауд дахь платформ нь танд серверийнхээ найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, гүйцэтгэл, болзошгүй эрсдэл гэх зэргийг нэг цонхноос хүссэн үедээ хянах, удирдах боломжийг олгох юм.

Цоо шинэ HPE Gen10+ сервер болон HPE Simplivity зэрэг бусад HPE компанийн дэд бүтцийн тэргүүлэх шийдлүүдийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах бол бидэнд хандаарай. Ай Ти Зон компани нь 2002 оноос эхлэн HPE компанийн бүтээгдэхүүн, шийдлийг, мэргэшсэн үйлчилгээний хамт Монголын хэрэглэгчдэдээ амжилттай хүргэн ажиллаж байна.

 

 

ITZONE - HPE Gen10+ буюу шинэчлэгдсэн 10-р үеийн серверийн шийдлийг Монголын хэрэглэгчдэдээ танилцууллаа