November 02. 2020
Монголын үүрэн телефоны тэргүүлэгч операторын нэг Юнител групп нь анх 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компани билээ. Тус компанийн хувд 100% Монголын хөрөнгө оруулалттай компани юм. 2011 онд Юнител корпорац, М-Си-Эс Ком, Монсат, Скайнэтворкс, Скайнэтком, Юнивишн компаниуд нэгдэж Монголын мэдээлэл, холбооны Юнител Группийг байгуулсан бөгөөд өдгөө Монгол улсын №1 ICT групп компани хэмээн үнэлэгдэж байна. Тус группийн хувьд мэдээллийн технологийн дэд бүтэц, аюулгүй байдлын шийдэл болон өгөгдөл ашиглалт, аналитикийн шийдлийг ашигладаг бөгөөд мэдээллийн технологийн функцэдээ ИХ ӨГӨГДЛИЙН нэгжийг зохион байгуулан ажиллаж байна. Тэдний ашигладаг шийдлээс хамгийн онцлох шийдэл бол их өгөгдөл, аналитикийн Дэлхийн шилдэг шийдэл болох Cloudera шийдлийг Монголдоо анх удаа 2019 оноос эхлэн ашиглаж эхэлсэн нь юм.
Тэд яагаад Cloudera шийдлийг сонгосон бэ?
Үүрэн телефоны компанийн маш том онцлог бол өдөр, цаг, минут бүр хэрэглэгчтэй холбоотой асар их өгөгдөл үүсэж байдаг бөгөөд мөн тэр хэрээр зах зээлийн өрсөлдөөн ихтэй салбар юм. Тийм учраас тэр их хэмжээний өгөгдлийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгах, үйл ажиллагааны чанараа сайжруулах, дүгнэх гэх мэт олон төрлөөр ашиглах хэрэгцээ гардаг. Тийм учраас дээрх боломжийг олгож, өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг олгох шийдэл хэрэгтэй байсан тул хамгийн боломжит шийдэл бол Cloudera байсан.
Cloudera шийдлийг хэрхэн ашиглаж байгаа вэ? мөн гарсан өөрчлөлт болон давуу талууд юу вэ?
Cloudera шийдэл нь их өгөгдлийг боловсруулахад зориулагдсан өргөн хэрэглээний Apache framework-уудыг бүгдийг нь агуулсан экосистем бүхий шийдэл. Шийдлийн хувьд үндсэн суурь нь Apache framework байдаг учраас их өгөгдөл боловсруулах, их өгөгдөлтэй ажиллахад ямар нэг хүндрэл, хязгаарлалт байхгүй ба бүх төрлийн системтэй нэгтгэгдэн ажиллах боломжтой. Учир нь бусад их өгөгдөл боловсруулах framework-уудыг тус бүрд нь тохируулан ашиглахад нөөцийн хувьд үр дүн муу, framework-н тохиргоо тус бүрийг хянаж ажиллахад хүндрэлтэй байдаг учраас Cloudera шийдлийг сонгон ашиглах болсон. Юнител группийн хувьд тус шийдлийг computing power буюу их өгөгдлөө тооцоолох байдлаар түлхүү ашиглаж байгаа бөгөөд одоогоор их өгөгдлийн Framework-уудаа нэгдсэн байдлаар удирах, хянах, тохиргоо хийх боломжтой болсон тул нэгжийн үйл ажиллагааны хувьд илүү үр бүтээлтэй, хурдан ажиллах боломжтой болж байна.
Cloudera шийдлийг ашиглах, нэвтрүүлэхийн хүндрэлтэй тал, асуудлууд юу байсан бэ?
Монгол улсдаа анх удаа Cloudera шийдлийг сонгон ашигласан эхэлсэн бөгөөд шийдлийг анх суурилуулах, тохируулах үед системийн тохиргооноос хамаарсан хүндрэлүүд их тохиолдож байсан. Системүүд хоорондоо integrated байдлаар ажилладаг учраас асуудал аль талд байгааг илрүүлэхэд бага зэрэг асуудал гарч байсан. Суурилуулалт, тохируулга хийхээс өмнө framework бүрийн оролцоо, чадамжийг нь судалж, бусад системдээ хэрхэн нөлөөлдөг талаар туршлага хуримтлуулсан нь хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд тус болсон.
Уншигч та байгууллагынхаа үйл ажиллагаанд их өгөгдлийн шийдлийг авч ашиглахаар төлөвлөж байгаа бол, мөн Cloudera шийдлийг сонирхож буй бол Ай Ти Зон компанитай холбогдоорой.