BI систем танд ямар үнэ цэн өгөх вэ?

November 04, 2019

Дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлэх гол хэрэгслүүдийн нэг бол BI (Business Intelligence) гэдгийг бид нийтлэл болон амжилттай ашиглаж буй байгууллагуудын туршлагаар олж харсан. Туршлага нийтлэл унших Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр бид BI систем танд үнэ цэнэ өгөх талаар танилцуулъя. 2020 оны BARC BI Trend Monitor судалгаанд байгууллагуудын BI системийн зорилго, ач холбогдлыг 2016 онтой харьцуулсан судалсан. Судалгаан нийт 2,865 BI систем ашигладаг экспертүүд оролцсон.Үүнд байгууллагууд BI системийг анализ хийхээс илүүтэй өгөгдлийн засаглал, соёлыг бүрдүүлэх, өгөгдлийн чанарын удирдлага хийх зорилгоор ашигладаг болсон нь харагдаж байна.  

Тэгвэл BI систем маань хэрхэн өгөгдлийн соёлыг бүрдүүлдэг талаар тайлбарлая.  

Яагаад өгөгдлийн соёлыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?  

Өмнө нь BI системтэй холбоотой ажлуудыг зөвхөн мэдээллийн технологийн функцийнхний л ажил гэж боддог байсан. Гэвч энэ нь цаг хугацаа болон хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэдэг. Жишээ нь: Байгууллагын маркетингийн хэлтэс өөрсдийн үйл ажиллагааг үнэлэх, дараагийн шийдвэрээ гаргах хэрэгцээ үүссэн бөгөөд үүнийгээ мэдэхийн тулд IT-н хэлтэстээ хүсэлт гаргана. Хүсэлтийн дагуу IT хэлтсийнхэн нь тодорхой дашбоард тайлангуудыг гаргаж өгсөн боловч мэдээлэл нэмэх, өөр байдлаар харуулах болон бусад засваруудыг хийх шаардлагатай болох үед дахиад л эргээд хандана. Энэ циклийн хувьд цаг их алдах цаашлаад IT болон Маркетингийн ажилтнуудын цаг үрэгдэх, сул зогсох хүлээлт үүсэх зэрэг сул талуудтай. 

Data Culture Series - Keynote - 24th feb 

Тийм ч учраас BI систем маань өдгөө хөгжин self service буюу аль нэгжийн ажилтан өөрөө тайлан, мэдээллээ бэлтгэх боломжийг бүрдүүлсэн байдлаар шинэчлэгдсэн. Ингэснээр байгууллагын нэгж болон ажилтан бүр өөрт хэрэгтэй тайлан мэдээллээ хүссэнээрээ гаргах, цаашлаад тусдаа тайлан бэлтгэх, мэдээлэл цуглуулах зэрэг цаг алдсан ажлуудыг хийх шаардлагагүй болох байгууллага өөрөө энэ төрлийн тогтсон дата соёлтой болох нөхцөлийг бүрдүүлнэ.  

Өгөгдлийн соёлыг хэрхэн бүрдүүлэх вэ?  

Өгөгдлийн соёлын хувьд түүнийг бүрдүүлэхэд үндсэн 5 элемент байдаг. Энэхүү 5 элементийг Гартнерын “Шидэт квадрат”-н BI төрөлд 8 жил тэргүүлсэн Tableau компани гаргасан бөгөөд байгууллагын хувьд өгөгдлийн соёлыг бүрдүүлэхэд мэдээллийн технологийн сайн дэд бүтэц, систем, программуудаас гадна нөлөөлөх хүчин зүйлс, элементүүдийг тодорхойлсон байна.  

1. Итгэл  

Итгэл бол Өгөгдлийг соёлын бүрдүүлэх суурь юм. Байгууллагын ажилтнууд бие биедээ итгэж, ажилтан өгөгдөлд итгэж, удирдлагууд ажилтнууддаа итгэж байгууллагын хүрээнд итгэлийн холбоог бий болгох шаардлагатай. Мэдээж хэрэг байгууллагын удирдлагуудын хувьд ажилтнуудад өгөгдөлдөө итгэх итгэлийн суурийг бий болгоно. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа урт хугацаандаа илүү тогтвортой байж, оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, үр ашиггүй зардлуудаа мэдэх боломжийг бий болгоно.  

2. Үүрэг, амлалт 

Өгөгдөл бол байгууллага дотооддоо оруулж буй стратегийн хөрөнгө юм. Өгөгдлийн соёлыг нэвтрүүлэхэд байгууллага өгөгдлөөсөө үнэ цэнийг бүтээж, байгууллагынхаа зорилгод хүрэх, шийдвэр гаргалтуудыг бүрэн дэмжих боломж, бололцоог олгох үүрэг, амлалтыг ажилтан бүр хүлээнэ гэсэн үг юм.  

3. Чадварлаг ажилтан  

Мэдээж хэрэг хүчирхэг соёлыг дэвшилтэт технологийн тусламжтай байгууллагад бүрдүүлэх нь хүний оролцоогүйгээр хийгдэх боломжгүй билээ. Тийм ч учраас байгууллагын өгөгдлийн соёлыг бүрдүүлэгч хамгийн гол элемент бол чадварлаг ажилтан юм. Магадгүй ирээдүйн бүх ажлын байранд өгөгдөлтэй ажиллах чадвар хамгийн үнэ цэнтэй болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс чадварлаг, бусдадаа нөлөөлөх чадамжтай хүмүүс байгууллагын хувьд маш чухал бөгөөд тэднийг идэвхжүүлэх, урамшуулах хэрэгтэй.  

4. Хуваалцах 

Байгууллагын хувьд ганц эсвэл цөөн хэдэн функцүүд бусдаасаа илүү ажиллах биш мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцах хамтдаа урагшлах, цаашлаад хүчирхэг өгөгдлийн соёлыг бүрдүүлэхэд маш том нөлөөтэй. Тийм учраас өгөгдлийн соёлыг бүрдүүлэх, бий болгох нь байгууллагын ажилтан бүрийн оролцоо, хамтын ажиллагаа юм. Байгууллагын ажилтнууд өөрсдийн амжилттай туршсан, ашигласан арга, туршлагуудаасаа бусадтай хуваалцах, мөн ажилтнуудад бусдадаа нөлөөлөх, зааж сургах цаг, боломжоор хангах хэрэгтэй.  

5. Сэтгэлгээ 

Байгууллагын ажилтнууд өгөгдлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахыг дадал болгох буюу Data-First сэтгэлгээ чухал юм. Байгууллагын ажилтнууд зөн билгийн эсвэл туршлагад суурилсан шийдвэр гаргалт хийхээс илүүтэй өгөгдөлд суурилан гаргах эсвэл тухайн гаргаж буй шийдвэрүүддээ өгөгдлийг ашигладаг байх боломжийг бүрдүүлэх, тэдний гаргаж буй санаа, санаачилга зүтгэлийг үнэлэх, дэмждэг байх шаардлагатай.  

Эцэст нь “Дижитал Шилжилт”-г хийхийн тулд технологи буюу байгууллагадаа нийцсэн зөв шийдэл, хүмүүс буюу байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, урамшуулах, цаашлаад чадварлаг ажилтнуудыг авч ажиллуулах, орчин буюу дээр дурдсан хүмүүс технологийг үр ашигтай зөв ашиглах экосистем, соёлыг бүрдүүлэх нь маш чухал юм.  

Та Tableau системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн доорх хуудсаар аваарай.  

https://www.itzone.mn/

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер