Pfizer компани Tableau-г мэдээллээ дүрслэх зэвсэг болгон ашигладаг

March 01. 2021

2020 он гарснаар Дэлхийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхны хувьд шаргуу ажиллах шаардлагатай тулгарсан. Нэг хэсэг нь цар тахлыг хумих, өвчтөнүүдтэй буюу галын фронтод ажилласан бол нөгөө хэсэг нь аль болох хурдан хугацаанд вакцин болон эм, бэлдмэл гарган авахад ажиллав. Эдгээр хэдий нь та бидний танил болсон компани болох Pfizer компанийн хувьд Дэлхийн өнцөг булан бүрд байх салбаруудынхаа өгөгдөл болон хийж буй судалгаа, шинжилгээний өгөгдлөө Tableau ашиглан дүрсэлдэг аж. Тус компанийн хувьд Tableau-н анхдагч хэрэглэгчдийн нэг бөгөөд 2008 оноос эхлэн 13 дахь жилдээ ашиглаж байна. Тэд өдгөө Дэлхий даяар нийт 3 сервер, 67 идэвхтэй instance болон 25,000 гаруй хэрэглэгч ашигладаг буюу маш өргөнөөр ашигладаг компани юм.

Pfizer компанийн Дата аналитик, инновац эрхэлсэн дэд ерөнхийлөгч Дебби Рэйнолдс хэлэхдээ “ Tableau бол өдгөө бидний үйл ажиллагааны нэг хэсэг” гэж дурдсан байдаг.

Pfizer компанийн хувьд өдөр тутам урсаж байдаг их хэмжээний өгөгдөлтэй ажилладаг. Үүнд: Бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглэгчид буюу эм, бэлдмэл, вакцины ашиглалттай холбоотой өгөгдөл, сошиал медиа болон интернэт орчин дахь өгөгдлүүд дээр нэмэгдэн цар тахалтай холбоотой өгөгдлүүдтэй ажиллах болсон. Эдгээр өгөгдлүүдийг үнэн зөв, цэгцтэй, ойлгомжтой байдлаар дүрслэхийн зэрэгцээ шийдвэр гаргагчдыг бүрэн дэмжин ажиллах чухал ажлыг бүрэн Tableau-д даатган ажилладаг.

Мэдээж хэрэг Tableau-н олгодог хязгааргүй боломжуудын зэрэгцээ өгөгдлийн тоо хэмжээ хэчнээн өссөн ч ажиллагааны хувьд огтхон ч урам хугалдаггүй хамгийн шилдэг BI платформ гэдгийг Дебби Рэйнолдс дурдан хэлсэн. Тэдний хувьд үүнээс гадна нэгэн шинэ сорилт тулгарсан энэ бол зүрхний амилоидоз ATTR-CM өвчлөлтэй холбоотой ажлыг Tableau-н тусламжтай хийж гүйцэтгэжээ.

ATTR-CM өвчлөлөөр нийт өвчлөгсдийн ердөө 1% гаруйхан хувь нь оношлогдож, зүрх судасны эмч нарын 5% гаруйхан хувь нь тухайн өвчнийг оношилж, дунджаар оношлоход зарцуулах хугацаа 3-5 жил байв. Pfizer компанийн хувьд энэхүү ноцтой нөхцөл байдлыг өөрчлөх тал дээр ажиллах шаардлагатай тулгарсан. Тэд өөрсдийн байгаа өгөгдлийг ашиглан Tableau-н predictive model-г ашигласан. Үр дүнд нь тухайн өвчлөлийг маш өндөр хувьтайгаар үнэн зөв оношилж чаддаг болсон бөгөөд үүнийг өгөгдлийн ач тус тэр дундаа Tableau-н гайхамшиг хэмээн Дебби Рэйнолдс хэлсэн.

 

ITZONE - Pfizer компани Tableau-г мэдээллээ дүрслэх зэвсэг болгон ашигладаг