October 23. 2019
Дижитал эриний цөм хэмээх их өгөгдлийг эзэмших, удирдах суурь платформыг танилцуулсан “Mаster the new power: Big data” өдөрлөг өчигдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.
“Ай Ти Зон” компани их өгөгдлийн шийдлээр дэлхийд тэргүүлэгч Cloudera компанийн Монгол дахь албан ёсны түншлэлээ эхлүүлсэнтэй холбогдуулан уг арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд Cloudera болон DellEMC компанийн төлөөлөл ирж хэрхэн их өгөгдлийг удирдах, боловсруулах талаар өөрсдийн технологиудыг танилцууллаа.
Энэ үеэр Cloudera компанийн төлөөлөгч хатагтай Синди Донг “Хэрвээ танай байгууллага олон төрлийн, их хэмжээний өгөгдлүүдийг хэд хэдэн эх үүсвэрээс авдаг, гэхдээ нэгтэн шинжлэхэд маш их цаг хугацааг зарцуулж, үргэлж хүндрэлтэй тулгардаг бол их өгөгдлийн шийдэл ашиглах зүй ёсны хэрэгцээ гарсныг илтгэнэ. Та хүсвэл байгууллагаа Facebook, Alibaba, Uber шиг их өгөгдөлд суурилан, хэрэглэгч бүрийн зан төлөвтэй уялдуулан ялгаатай шийдвэрүүдийг асар хурдтай гаргадаг компани болгох боломжтой.” гэсэн юм.
Мөн Dell EMC-ийн их өгөгдлийн шийдэл хариуцсан мэргэжилтэн Ноён Ли өөрийн илтгэлдээ “Өнөөдөр бизнесүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд тулгах биш харин өгөгдлийн тусламжтай хэрэглэгчээ мэдрээд түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож хүргэх дээр анхаарч байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайн харилцагчтай холбогдон үүсэж буй олон төрлийн өгөгдлийг тухайн агшинд нь боловсруулан шинжилгээ хийх, AI ашиглах замаар хүрч буй. Олон төрлийн өгөгдөл дээр тухайн агшинд нь АI хийх, боловсруулахын тулд их өгөгдлийн платформыг зайлшгүй ашиглах шаардлага гарч байгаа.” гэдгийг онцоллоо.
Cloudera бол их өгөгдлийг боловсруулахад хамгийн түгээмэл ашиглагдаж буй Apache Hadoop технологи дээр суурилсан дата менежмент болон аналитикийн платформ хөгжүүлэгч дундаас зах зээлийн 70% хувийг эзэмшигч манлайлагч компани юм. “Ай Ти Зон” нь Монголд ах удаа Cloudera компанийн их өгөгдлийн шийдлийг албан ёсоор нийлүүлж эхэлж байна.