October 17. 2019
"Ай Ти Зон" компанийн тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн
Дижитал эринд бидэнд олгогдож байгаа хязгааргүй их боломжийг даган ирдэг таашгүй эрсдэлүүдэд бэлэн байх, түүнээс сэргийлэх дараа үеийн шийдлүүдийг танилцуулсан Security Transformation Forum 2019 өнгөрсөн лхагва гарагт Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Мэдээллийн аюулгүй байдлын хамгийн томоохонд тооцогдох тус форумд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нийт 10 гаруй гадаад дотоодын мэдээллийн аюулгүй байдлын экспертүүд хүрэлцэн ирж дараа үеийн мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг танилцуулсан юм.
“Ай Ти Зон” компани Security Transformation Forum-ийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жил хамгаалалтын технологийн шийдлүүдийн бодит боломж, давуу талыг инновац бүтээгчдээс нь сонсож, технологийн экспертүүдтэй тулгамдсан асуудлаа зөвлөлдөх боломжийг олгож байсан билээ.
“Enabling Trust for digital Era” уриан дор зохиогдсон энэ жилийн форумын үндсэн илтгэлийг “Ай Ти Зон” компанийн дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал танилцуулсан бөгөөд “Олон төрлийн өвчнөөс өөрийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн арга бол өвчний эсрэг дархлаатай байх. Тэгвэл байгууллагын мэдээллийн аюулгүй байдлаа ч мөн адил ямарваа нэг халдлагын эсрэг дархлаатай болгох арга бол ирээдүйд учрах аюул, эрсдлээс хамгаалах, түүний эсрэг дархлааны эм, бэлдмэл болох шийдлүүдийг авч ашиглах юм” гэдгийг онцолсон юм.
"Ай Ти Зон" компанийн Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал
Tufin компанийн Хойд Азийг хариуцсан Борлуулалтын Инженер ноён Pat Chiu
Оролцогчид маань мэдээллийн аюулгүй байдлаар дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөгчдийн илтгэлийг сонсож, үнэ цэнтэй мэдээллүүдийг авсан юм. Үүний зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын трендүүдтэй танилцаж, дараа үеийн шийдлүүд болон одоогийн нөхцөлд компаниуд аюулгүй байдлаа хэрхэн хангаж, тэнцвэржүүлж байгаа сайн туршлагыг Монголын банкны салбарын жишээн дээр танилцуулсан юм.
Форумын хамгийн их анхаарал татсан хэсэг нь оролцогчдын бүртгэлийг Megvii брэндийн царай таних системийг ашигласан нь байлаа. Мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээг хүргэгч “Ай Ти Зон” компани энэхүү форумыг жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд энэ удаагийн хамтран ажиллагчаар Гартнерын “шидэт квадрат”-ын манлайлагчид болох Fortinet, Dell EMC, Sophos, Cisco, Tufin, Megvii, VMware болон RSA компаниуд ажиллаж, дараа үеийн шийдлүүдийг танилцууллаа.
"Fortinet" компанийн Суваг хариуцсан ахлах менежер Patrick Hui
"Tufin" компанийн Хойд Азийг хариуцсан Борлуулалтын Инженер Pat Chiu
"Ай Ти Зон" компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Ө.Отгонтуяа
Megvii компанийн Хилийн чанад дахь Шийдэл хариуцсан захирал Chris Zhou
"Ай Ти Зон" компанийн гүйцэтгэх захирал У.Наранбаатар