Security Transformation Forum 2019-д заавал очих 3 шалтгаан

October 14. 2019

Мэдээллийн аюулгүй байдлын хамгийн том эвент болох “Security Transformation Forum 2019” энэ сарын 16-ны өдөр “Enabling Trust for the Digital Era” уриан дор зохион байгуулагдах гэж байна. Форумын үеэр дэлхийн болон Монголын “Аюулгүй байдлын” экспертүүд цуглаж, аюулгүй байдлын сүүлийн үеийн чиг хандлага болон дараа үеийн шийдлүүдийн талаар ярилцах болно.

Энэхүү форумыг мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Ти Зон” компани 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил 10 гаруй илтгэл хэлэлцүүлэг өрнөж, хамгаалалтын технологийн дараа үеийн шийдлүүдийн бодит боломжуудтай танилцаж, экспертүүдтэй тулгамдсан асуудлаа зөвлөлдөх боломжийг олгосон юм. Тэгвэл энэ удаагийн Security Transformation Forum-д оролцох 3 шалтгааныг хүргэж байна.

1. Кибер аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн трендүүдтэй танилцах

Жилээс жилд кибер халдлагын тоо болон хор хөнөөл илүү нэмэгдэж, аргачлал нь улам бүр нарийссаар байна. Дэлхийн хэмжээнд Ransomware  халдлага нь 2015 онтой харьцуулахад энэ жил 300%-иар өсөж, энэ төрлийн халдлага өдөрт 4000 удаа хийгддэг боллоо.

Иймээс байгууллага ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд бэлэн байхын зэрэгцээ өөрсдийн хамгаалалтын системийг хамгийн сүүлийн үеийнх байлгахад анхаарах хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын шинэ дэвшилтэт шийдлүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, түүнийг хэрэгжүүлдэг байх нь компаниудад маш том давуу талын бий болгодог.  

2. Аюулгүй байдлын экспертүүдтэй нетворкинг хийх

Security Transformation Forum бол дата аюулгүй байдлын экспертүүдийн цуглах газар юм. Тийм ч учраас та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дотоод болон гадаадын “Аюулгүй байдал”-ын экспертүүдийн хамгийн сүүлийн үеийн туршлага, зөвлөгөөг сонсох боломжтой юм.

Үйл ажиллагааны үеэр Гартнерийн “Шидэт Квадрат” -ын манлайлагчид болох Fortinet, Dell EMC, Sophos, Cisco, Tufin, Oracle, VMware, Megvii болон RSA корпорацуудын мэргэжилтнүүд биечлэн ирж, кибер аюулгүй байдлын дараа үеийн шийдэл, арга аргачлалын талаар танилцуулах юм. Тэдгээр илтгэлүүдээс та өөрийн бизнестээ ашиглаж болохуйц үнэ цэнтэй мэдээллүүдийг авна гэдэгт эргэлзэхгүй байна.

3. Кибер аюулгүй байдлын талаар цогц мэдээлэл авах

Дээр дурдсан Гартнерийн “шидэт квадрат”-ын манлайлагч, аюулгүй байдлын шийдлүүдийг санал болгогчдын шийдлүүдийг хэрхэн цогц ашиглах боломжийг форумын үеэр төлөөлөгчид нь танилцуулна. Мөн тэдгээрийг хэрхэн хамгийн үр дүнтэйгээр ашиглах боломжийг сонирхолтой кейс дээр тулгуурлан танилцуулах болно.

Мэдээллийн аюулгүй байдал, тэр дундаа кибер аюулгүй байдлын шийдлийн талаар цогц ойлголтоо батжуулж, тохирох шийдлээ эрэлхийлж буй бизнес эрхлэгч, менежерүүд, мэдээллийн аюулгүй байдлын инженер, техникийн ажиллагсад болон энэ чиглэлээр сонирхож судалдаг хэн бүхнийг тус форумд оролцохыг урьж байна.

Кибер аюулгүй байдлын дараа үеийн цогц мэдээллийг авах боломжтой “Security Tranformation Forum” Шангри-Ла Зочид буудлын Их танхимд 10-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.

Форумын мэдээлэл үзэх: Security Transformation

Ивээн тэтгэгч: Fortinet, Dell EMC, Sophos, Cisco, Tufin, Oracle

Зохион байгуулагч Ай Ти Зон ХХК

 

ITZONE - Security Transformation Forum 2019-д заавал очих 3 шалтгаан