October 10. 2019
Жилээс жилд кибер халдлагын тоо болон хор хөнөөл илүү нэмэгдэж, аргачлал нь улам бүр нарийссаар байна. Дэлхийн хэмжээнд Ransomware халдлага нь 2015 онтой харьцуулахад энэ жил 300%-иар өсөж, энэ төрлийн халдлага өдөрт 4000 удаа хийгддэг боллоо.
Бүх халдлагаас 100% хамгаалах төгс шийдэл хэдий байхгүй ч, хэрвээ байгууллага ирээдүйд бэлэн дараа үеийн хамгаалалтын технологио оновчтой сонгон нэвтрүүлж, аюулгүй байдлын экспертүүдтэй тасралтгүй хамтарснаар эрсдэлийн эсрэг хүчирхэг хамгаалалтын системээ бүтээх бүрэн боломжтой.
Кибер аюулгүй байдлын дараа үеийн технологиудыг танилцуулдаг "Security Transformation Forum 2019" арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр Шангри-Ла Зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
”Enabling Trust for Digital Era” уриан дор зохион байгуулагдаж буй уг форумыг зохион байгуулагч Ай Ти Зон компаниас дараах боломжуудыг нийт оролцогчдодоо өгөхөөр бэлэн болоод байна. Үүнд:
Мэдээллийн аюулгүй байдал, тэр дундаа кибер аюулгүй байдлын шийдлийн талаар цогц ойлголтоо батжуулж, тохирох шийдлээ эрэлхийлж буй бизнес эрхлэгч, менежерүүд, мэдээллийн аюулгүй байдлын инженер, техникийн ажиллагсад болон энэ чиглэлээр сонирхож судалдаг хэн бүхнийг тус форумд оролцохыг урьж байна.
Форумын мэдээлэл үзэх: Security Transformation
Ивээн тэтгэгч: Fortinet, Dell EMC, Sophos, Cisco, Tufin, Oracle
Зохион байгуулагч Ай Ти Зон ХХК