October 09. 2019
Өнөөгийн дижитал эрин бидэнд хэмжээлшгүй боломжийг авчрахын зэрэгцээ өмнө байгаагүй таашгүй олон эрсдэлийг дагуулсаар байна.
Олон төрлийн өвчнөөс өөрийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн шилдэг арга бол дархлаагаа сайжруулах. Эсвэл өвдсөн тохиолдолд цаг алдалгүй оношлоод тохирсон эмчилгээг хийн түргэн эдгэрэх нь маш чухал. Үүнтэй яг адилаар болзошгүй эрсдэлээ үнэлэн түүн дээрээ суурилсан дархлааны хүчирхэг систем, халдлагад өртсөн тохиолдолд цаг алдалгүй илрүүлэн, онош тавьж чаддаг, эргүүлээд түргэн хариу арга хэмжээг авдаг, харилцан уялдаатай ажиллах хамгаалалтын цогц системийг бий болгох дээр дараа үеийн кибер аюулгүй байдлын технологиуд төвлөрөн ажиллаж байна.
Эдгээр дараа үеийн технологиудыг нэг дороос танилцуулахаар Ай Ти Зон компаниас ”Enabling Trust for Digital Era” уриан дор "Security Transformation Forum 2019" арга хэмжээгээ хоёрдох жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 16-ны өдөр Шангри-Ла Зочид буудалд байгуулагдах тус форумд мэдээллийн аюулгүй байдлын технологи бүтээгч, Гартнерийн "Шидэт квадрат"-ын манлайлагчид болох Fortinet, Dell EMC, Sophos, Cisco, Tufin, Oracle Megvii болон RSA корпорацуудын мэргэжилтнүүд биечлэн оролцож, кибер аюулгүй байдлын дараа үеийн шийдлүүд, арга аргачлалын талаар танилцуулахаар болсон байна.
Мэдээллийн аюулгүй байдал, тэр дундаа кибер аюулгүй байдлын шийдлийн талаар цогц ойлголтоо батжуулж, тохирох шийдлээ эрэлхийлж буй бизнес эрхлэгч, менежерүүд, мэдээллийн аюулгүй байдлын инженер, техникийн ажиллагсад болон энэ чиглэлээр сонирхож судалдаг хэн бүхнийг тус форумд оролцохыг урьж байна.
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Форумын мэдээлэл үзэх: Security Transformation Forum 2019
Ивээн тэтгэгч: Fortinet, Dell EMC, Sophos, Cisco, Tufin, Oracle
Зохион байгуулагч: Ай Ти Зон ХХК