“Японы тухай миний дурсамж" гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

June 25. 2019

Монгол улсад суугаа Япон Элчин сайдын яам, Canon Mongolia болон Монголын Гэрэл Зурагчдйн Нэгдсэн Холбоо хамтрах "Японы Тухай миний дурсамж" гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна.

Энэхүү уралдааны зорилго нь Япон орны гадаадын зочдод толилуулах өвөрмөц гоо үзэсгэлэн, адал явдлууд тэдний нүдэнд хэрхэн тусч буйг тод томруун харуулахад оршино. Уралдаан нь Японы соёлыг олон талаас нь харуулан таниулахын зэрэгцээ Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжих зорилгыг агуулж буй тул оролцогчдоосоо Японы соёл, урлаг, хоол, баяр наадам, байгаль, спорт зэргийг дүрсэлсэн гэрэл зургуудыг хүлээн авахыг зорьж байна.

Энэхүү уралдаан нь 2019 оны 6-р сарын 21-нээс 9-р сарын 16-ны 17 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд дараах холбоосоор (энд дарна уу) дамжуулж уралдаанд оролцоно.

Хэн оролцох эрхтэй вэ?

  • Уралдаанд зөвхөн Монгол улсын иргэн буюу Япон болон бусад улсын иргэншилгүй иргэд оролцоно.
  • Бүртгэл эхлэх үед оролцогч нь тус Элчин сайдын яам байрлах газар нутагт оршин сууж байвал зохино.
  • Уралдаанд оролцогч нь 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2019 оны 9-р сар хүртэлх хугацаанд Япон улс руу визээр зорчсон байх ёстой бөгөөд уг хугацаанд авсан гэрэл зургаар уралдаанд оролцох боломжтой.
  • Уралдааны үр дүн гарсны дараа шалгарсан 30 оролцогчид уралдаанд илгээсэн гэрэл зургийг авсан үеийн виз, Япон улсын хилээр орч гарсан тэмдэглэгээ болон өөрийн паспортын хуулбарыг баталгаа болгон и-мэйлээр (public.diplomacy-section@ul.mofa.go.jp.) илгээх ёстойг анхаарна уу.
  • Бүртгэлд хамрагдсанаар оролцогч нь албан дүрмийг хүлээн зөвшөөрч өөрийн бүртгэл нь дүрэмд заасан нөхцөл болзлуудыг бүрэн хангасныг баталгаажуулсан хэмээн үзнэ. Оролцогч бүр зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.  

Уралдааны шалгаруулалт

Гэрэл зургийн уралдааны үр дүнд ТЭРГҮҮН, ДЭД, ГУТГААР  байр шалгаруулах бөгөөд ивээн тэтгэгч нарын тусгай шагнал олгох болно. Нийт уралдаанд оролцогчдоос эхний 30 байрыг шалгаруулах бөгөөд ивээн тэтгэгчийн гарын бэлэг мөн “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн үзэсгэлэнд хамрагдаж өөрийн бүтээлийг олон нийтэд таниулах эрхийн эзэн болох болно.

Шалгарсан оролцогчдод цахим шуудангаар мэдэгдэх бөгөөд шалгаруулалтын талаарх мэдээлэл Япон улсын ЭСЯ болон Canon Mongolia-ийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан зарлах болно.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй журам болон уралдаанд оролцохыг хүсвэл энд дарна уу.

ITZONE - “Японы тухай миний дурсамж" гэрэл зургийн уралдаан зарлагдлаа