“ТОП 100”-д өрсөлдөгч мэдээллийн технологийн компани

May 20. 2019

Өнгөрсөн Баасан гарагт буюу 2019 оны 5 сарын 17-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Монгол Улсын Засгийн Газар (ЗГ)-тай хамтран 2018 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаа амжилттай, тасралтгүй явуулж байгаа "ТОП 100" аж ахуйн нэгж болон "ТОП 100"-д өрсөлдөгч аж ахуй нэгжүүдийг тодруулсан бөгөөд “Ай Ти Зон” ХХК нь “ТОП 100-д өрсөлдөгч аж ахуй нэгж"-ийн нэгээр шалгарсан мэдээллийн технологийн компани боллоо.

Таны амжилтын хурдасгуур уриатай Ай Ти Зон компани нь  харилцагч бүрийнхээ хүлээлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, бодит үнэ цэнэ бий болгох мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэн, амжилтыг нь хурдасгагч итгэлт түнш нь байхыг ямагт эрмэлзэн ажилладаг юм.

Энэхүү эрхэм зорилтынхоо хүрээнд Ай Ти Зон компани нь "Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж”, “Дижитал технологи”, “Програм хангамж”, “Систем интеграцчлал” гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, 2018 онд нийт 76 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийн, 7,9 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлж, 20 орчим ажлын байрыг шинээр бий болгосон юм. Түүнчлэн 30 орчим дотоодын ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллаж 5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий бараа материал, үйлчилгээ авсан. 

Ай Ти зон компани нь нийт 150 гаруй ажилтантай бөгөөд тэдний 70 хувь нь мэргэжлийн инженер програмистууд, үүнээс 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй DellEMC, Canon, Fortinet, Cisco, Oracle, Microsoft, Tableau, Talend, Milestone, Dahua зэрэг компаниудын албан ёсны батламжтай инженерүүд байдаг. Бид технологийн дэвшилтэй хөл нийлсэн инженерүүдийнхээ ур чадварыг тогтмол хөгжүүлэхэд зориулж жил бүр 200 сая гаруй төгрөгийг мэргэжлийн сургалтад зарцуулдаг.

Мөн харилцагч, хэрэглэгчидээ төдийгүй олон нийтэд мэдээллийн технологийн шинэ мэдлэг, мэдээллийг баталгаат эх сурвалжаас хүргэх зорилгоор хагас жил тутамд “Enterprise Solution” сэтгүүлийг эрхлэн гаргаж, дата, аюулгүй байдлын чиглэлээр мэдээллийн технологийн форум, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм.  

Бидэнтэй хамт байж, бидэнд итгэл хүлээлгэсэн НИЙТ АЖИЛТАН, ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ, ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА-ууд та бүхэндээ гүн талархлалаа илэрхийлье. 

 

ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР

АЙ ТИ ЗОН КОМПАНИ

 

ITZONE - “ТОП 100”-д өрсөлдөгч мэдээллийн технологийн компани