February 15. 2019
1997 онд анх Canon брэнд албан ёсоор Монголд орж ирсэн цагаас хойш бид нэг л мэдэхэд хэвлэх, хувилах гэсэн үгнүүдийн оронд “канондох” хэмээн ярих болсон.
2018 он дахь ажлын үр дүнгээ нэгтгэдэг Canon-ий Азийн бүсийн чуулганаар хамгийн өсөлттэй яваа бизнесээр Монгол дахь цор ганц албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани болон Mogul Service and Support шалгарсан байна.
У.Эрдэнэбямба (Ай Ти Зон компанийн Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн газрын захирал)
Norihiro Katagari (Canon корпорацын дэд захирал)
Б.Жавхлан (Могул Сервис Энд Саппорт компанийн гүйцэтгэх захирал)
Shamin Anwar Quadri (Канон Сингапур корпорацын дэд дарга)
Canon корпорацын Азийн бүсийн ерөнхийлөгч хатагтай Гүнжи хэлэхдээ:
“Монгол улсын хүн амын тоо цөөн хэдий ч зах зээл нь тогтмол өсөлттэй байдагт гайхширмаар. Манай бүтээгдэхүүн орчин үеийн технологийн хөгжилтэй зэрэгцэн явахыг эрмэлздэг бөгөөд уг бүтээгдэхүүн болон шийдлүүдийн манлай хэрэглэгчид нь Монголчууд байсаар ирсэнд би үргэлж бахархалтай байдаг.”
Canon брэнд нь бүх төрлийн хэвлэх төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэхээс гадна “Клауд хэвлэлийн үйлчилгээ”-г бүхий л түвшний байгууллагуудад үзүүлсээр тоймгүй хэдэн жилийг ардаа үлдээсэн байна. Уг үйлчилгээний тусламжтай байгууллагууд хэвлэлтийн зардлаа 6 дахин бууруулах боломжтойгоос гадна орчин үеийн чухал асуудал болсон мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн ханган хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан юм.