April 09. 2018
Өгөгдлөөс үнэ цэнэ бүтээхийн тулд бид нэн түрүүнд өгөгдлөө цэгцэлж, найдвартай хадгалж, боловсруулах шаардлагатай тулгардаг. Энэ бүгдийг нэг дор, найдвартай шийдэх дэвшилтэт технологиуд "Big Data Workshop" үйл ажиллагаанд танилцуулагдлаа.
Ай Ти Зон болон Oracle компаниудын хамтран зохион байгуулсан тус уулзалтаар их өгөгдөл хадгалах, анализ хийх Oracle - Big Data Cloud Service-ийг онцолж байлаа.
Big Data Cloud Service нь өгөгдлийг маш цэгцтэй байдлаар нэгтгэн, нэг үүлэн аккаунтад хадгалах гол зорилготой. Мэдээж хэрэг Мэдээллийн Аюулгүй байдал, админы ажиллах програм хангамж, бүтээмж, анализ хийх дагалдах шинж чанаруудыг өөртөө нэгтгэсэн байдаг.
Мөн их өгөгдлийн системийг ашиглах, цэгцтэйгээр цугларсан их өгөгдөл дээр анализ хийж, бизнесийн үр ашигтай тайлангуудыг гарган авах талаар бэлэн өгөгдөл дээр мэргэжилтнүүдээр дамжуулан дадлага, туршилтыг багаар ажиллан хийлээ.
Big Data Cloud Service нь Hadoop, Spark, Kafka гэх мэт автоматжуулалтын систем, Embedded Edge Nodes, сторейж, мэдээллийн аюулгүй байдлын бүрэн шийдэлтэйгээ хамтатган ашиглах, Big Data SQL Cloud Service-рүү өргөтгөн ашиглах боломжтойгоороо давуу талтай байдаг аж.