March 15. 2018
Дата төв, өгөгдлийн сангийн аюулгүй байдлын хамгаалалтын шийдлээр дэлхийд тэргүүлэгч, салбарын 80%-ийг эзэмшигч RAPID7 компани нь Ай Ти Зон компанитай “Golden Partner”-аар түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаанааны эхлэл болгон RAPID7, Ай Ти Зон компаниуд хамтран сүлжээ хамгаалалтын инженерүүдэд зориулсан "Rapid 7 хамгаалалт" -ийн сертификат олгох сургалтыг 3 сарын 14 -ний өдөр зохион байгуулан, нийт 32 инженерт албан ёсны сертификат олголоо. RAPID7 компанийн төлөөлөгч Гэри Жиа “Монголын мэдээллийн технологийн зах зээлд мэдээллийна аюулгүй байдал, хамгаалалтыг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өндөр үнэ цэнэ хүргэх ажилд Ай Ти Зон компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа бөгөөд ирэх 5 сард Дэлхийн IT хамгааллын форумд Монголоос албан ёсоор оролцохыг урьж байна” хэмээн дурдлаа.