March 12. 2018
Илүү бүтээмжлэг, ухаалаг ажиллах нь өнөө цагийн Ажлын байран дахь гол зарчим болжээ. Энэхүү зарчмыг байгууллагын соёлд тань нэвтрүүлэхэд туслах ажилтнууд дундын платформыг танилцуулъя. Энэ бол Office 365-ийн багц програм юм.
Office 365 нь дотроо Outlook мэйл сервер, Skype business voice chat, Word, Excel г.м ажлын програмуудыг бүгдийг нь үүлэн шийдэлтэй холбож, гар утаснаас нэвтрэх боломжтой болгосон байдгаараа онцлог.
Мэдээж лицензээр нэг дор худалдан авснаар нэг байгууллагын бүх ажилтнууд домэйн нэрээрээ хоорондоо чатлаж, ажлаа төлөвлөж, Үүлнээс файлаа татан хаана ч гар утаснаасаа аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж ажлын бүтээмжийг 320% нэмэгдүүлдэг нь тодорхой болсон юм.
Нөгөө талаар байгууллагын хамгийн том хөрөнгө болон Дата серверийг хөтлөх Windows Server нь 50 төхөөрөмжөөс тухайн дата центр рүү хандах эрх, Дата алдагдал 73%-аар бууруулах хамгаалалтын хамт авдаг байна. Нэг удаагийн лиценз төлөлтөөр бүрэн хамгаалагдсан Дата төвийн шийдлийг, аюулгүй байдалтай нь хамт эзэмшиж болох аж.
Өнгөрсөн долоо хоногт Майкрософтын монгол дахь албан ёсны төлөөлөгч Ай Ти Зон компаниас зохион байгуулсан бизнес уулзалт Майкрософтын Бизнес Хөгжил Хариуцсан менежер дээрх лицензэд бүтээгдэхүүнүүд нь “Ажлын бүтээмжийг маш өндөр болгож, Бизнест урт хугацааны далд үнэ цэнэ, аюулгүй байдлыг олгодог” хэмээн онцолж байсан юм.