February 22. 2018
Ай Ти Зон ХХК-аас өнгөрсөн пүрэв гаригт Cisco компанитай хамтран “Data Center Solution” сэдэвт дата центрийн чиг хандлага, түүний цогц систем, шийдлүүд болох Cisco Hyperconverged System, UCS Server, ESA буюу И-мэйлийн хамгаалалтын шийдлүүдийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.
Cisco корпорациас Private cloud, Public Cloud дата центерийн хувилбаруудыг санал болгож байна. Эдгээр шийдлүүд нь үйл ажиллагааны бага зардал, илүү хурдтай ажиллах давуу талтай. Үүлэн болон суурин дата центерийг хослуулан ашиглах нь датаг эмх цэгцтэй найдвартай хадгалах, нууцлалын зэрэгтэй дата болоод энгийн датаг салган байрлуулах эрсдэл багатай шийдэл аж.
Cisco Hyperconverged System нь хардвэр болон аппликейшн түвшний цогц шийдэл бөгөөд дата центерийн ажиллагаа, хүчин чадлын гүйцэтгэлийг 4 дахин өсөж, үйл ажиллагаа 400% хүртэл хурдсах боломжтой
Тус арга хэмжээний үеэр Ай Ти Зон ХХК-ны Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал Дата центр ASAP архитектур (Analyze, Simplify, Automate, Protect) зэрэг шинэлэг шийдлүүдийн талаар илтгэлээ. Түүнчлэн Cisco компанийн Монголын бүс нутаг хариуцсан менежер Mason Mei Cisco орчин үеийн шинэ хандлагын талаар танилцуулж, “Cisco Hyperconverged System нь хардвэр болон аппликейшн түвшний цогц шийдэл бөгөөд дата центерийн ажиллагаа, хүчин чадлын гүйцэтгэлийг 4 дахин өсөж, үйл ажиллагаа 400% хүртэл хурдсахболомжтой” хэмээн цохон дурдаж байлаа.
DellEMC форумд Австрали, Хонг Конг, Сингапур, Казакстан, Энэтхэг гэх мэт нийт 8 орны төлөөлөгчид ирж, ирээдүйг хөтлөх шинэ эриний дэд бүтэц, цогц шийдлийг танилцуулж, илтгэл тавьсан нь харилцагчид төдийгүй технологийн экспертүүдэд ОУ-ын харилцаа холбоо тогтоох улмаар Монголын технологийн чиг хандлагыг тогтоох эхлэл боллоо.
Монголын компьютерын зах зээлийн 90 орчим хувийг эзэлдэг Dell брэнд өдгөө Монголд 19 жилийн турш технологийн салбарт түүчээлсээр байгаа билээ.
Үйл ажиллагааны видео үзэх бол энд дарна уу.