Cisco - Дата төвийн дараа үеийн шийдлүүд танилцуулагдлаа

January 25. 2018

Cisco дараа үеийн дата центрийн шийдэл танилцуулав

Ай Ти Зон Компаниас өнгөрсөн пүрэв гаригт Cisco компанитай хамтран “Data Center Solution” сэдэвт дата центрийн чиг хандлага, түүний цогц систем, шийдлүүд болох Cisco Hyperconverged System, UCS Server, ESA буюу И-мэйлийн хамгаалалтын шийдлүүдийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Cisco корпорациас Private cloud, Public Cloud дата центерийн хувилбаруудыг санал болгож байна. Эдгээр шийдлүүд нь үйл ажиллагааны бага зардал, илүү хурдтай ажиллах давуу талтай. Үүлэн болон суурин дата центерийг хослуулан ашиглах нь датаг эмх цэгцтэй найдвартай хадгалах, нууцлалын зэрэгтэй дата болоод энгийн датаг салган байрлуулах эрсдэл багатай шийдэл аж. 

 Cisco Hyperconverged System нь хардвэр болон аппликейшн түвшний цогц шийдэл бөгөөд дата центерийн ажиллагаа, хүчин чадлын гүйцэтгэлийг 4 дахин өсөж, үйл ажиллагаа 400% хүртэл хурдсах боломжтой

Тус арга хэмжээний үеэр Ай Ти Зон ХХК-ны Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал Дата центр ASAP архитектур (Analyze, Simplify, Automate, Protect) зэрэг шинэлэг шийдлүүдийн талаар илтгэлээ. Түүнчлэн Cisco компанийн Монголын бүс нутаг хариуцсан менежер Mason Mei Cisco орчин үеийн шинэ хандлагын талаар танилцуулж, “Cisco Hyperconverged System нь хардвэр болон аппликейшн түвшний цогц шийдэл бөгөөд дата центерийн ажиллагаа, хүчин чадлын гүйцэтгэлийг 4 дахин өсөж, үйл ажиллагаа 400% хүртэл хурдсахболомжтой” хэмээн цохон дурдаж байлаа.

 

ITZONE - Cisco - Дата төвийн дараа үеийн шийдлүүд танилцуулагдлаа