Oracle Engineered Database шинэ технологийн танилцуулга боллоо

November 30. 2017

Oracle Engineered Database үйл ажиллагаа Монголд. Албан ёсны түнш Ай Ти Зон

Их өгөгдлийн эрин үед байгууллагууд ар араасаа Цахим шилжилт рүү хөл тавьсаар байна. Цахим шилжилтийн тулгуур суурь болсон өгөгдлийн сан, түүний “Хурдацтай өсөлтийг оновчтойгоор бүтэцчилэх, боловсруулах, найдвартай хамгаалах” шийдлийг сонгоно гэдэг технологийн мэргэжилтнүүдийн төдийгүй, бизнесийн эздүүдийн анхаарлыг татсан гол сэдэв болоод байна.

Энэхүү чухал асуудлыг оновчтойгоор шийдвэрлэх сонголтуудыг эрэлхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Ай Ти Зон компаниас өөрийн харилцагч, хэрэглэгчиддээ зориулан “Engineered Database and Protection Solutions by Oracle” өдөрлөгийг 2017 оны 11 сарын 30ны өдөр Блю Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт өгөгдлийн сангийн технологиор дэлхийд тэргүүлэгч Оракл Системс корпорацийн системийн архитектурч Андрей Мараковски, хадгалах төхөөрөмжийн шийдэл хариуцсан менежер Конрад Слекак, ахлах зөвлөх Борис Красноселски, Раду Кантир нар уригдан ирж, тус корпорациас өнгөрсөн сар дэлхийн зах зээлд танилцуулаад буй 7 дахь үеийн Ораклын инженерчлэлийн шийдлүүдээ танилцуулсан юм.

Оракл Системс нь “Дэлхий дээрх хамгийн өндөр гүйцэтгэлийг хамгийн хэмнэлттэй шийдлээр бүтээнэ” гэсэн үндсэн зорилтын хүрээнд 7 дах үеийн шийдлүүдийнхээ инженерчлэлийг боловсруулсан бөгөөд эцсийн бүтээл нь “Нэг терабайт өгөгдлийг 3 секундэд боловсруулах” өгөгдлийн баазын шинэ үеийг тодорхойлогч төхөөрөмж болон зах зээлд гарсан юм. Түүнчлэн Ораклаас хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн лицензийн эрх дээрээ давхар Oracle Public Cloud платформд 12 Терабайт хүртэлх багтаамжийн эрх, програм хангамж, сүлжээ, хадгалах төхөөрөмж, инженерийн үйлчилгээг эдлэх боломжийг нэмж олгоод байна.

Ай Ти Зон компани нь Oracle Systems корпорацийн Монгол дахь албан ёсны түншээр 14 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд тус корпорацийн Мэргэжлийн Үйлчилгээ (Professional Service)-үүдийг тус компанийн шийдлээр мэргэшсэн, албан ёсны эрх бүхий сертификаттай инженерүүдээ дамжуулан хүргэн ажиллаж байна. Хэрэв та Oracle Systems –ийн X7 Genereation Engineered Solutions –ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн менежер З.Золбаярт (Zolbayar.z@itzone.mn имэйл) хандах боломжтой.

ITZONE - Oracle Engineered Database шинэ технологийн танилцуулга боллоо