June 28. 2017
Seedstars World тэмцээний эхний шатны шалгаруулалт болох Seedstars Ulaanbaatar тэмцээн нь 6-р сарын 23-ний Баасан гарагт Чингис Хаан зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээд шалгарсан 10 шилдэг баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хиймэл оюунд суурилсан хэрэглэгчдэд үйлчлэх платформ хөгжүүлэгч TataTunga компанийн шийдэл шилдгээр шалгарсан байна.
Тус уралдаанд түрүүлснээр TataTunga-ийн багийн гишүүд нь 2018 оны 4-р сард Швейцарь улсад зохион байгуулагдах Seedstars Summit арга хэмжээнд оролцон бүтэн долоо хоног үргэлжлэх сургалтад хамрагдаж бусад 70 орчим орны ялагчид болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Seedstars Summit-ийн сүүлчийн өдөр болох илтгэлийн тэмцээнд ялагч болсноор нь 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм.
Энэ удаагийн Seedstars Ulaanbaatar тэмцээний дэд байрт хүссэн газар бүртээ 360 хэмийн дүрслэл бүхий виртуал аяллын платформ танилцуулсан Ocurus компани, гуравдугаарт жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш бага үнээр бүрэн хэмжээний мэдээллийн технологийн шийдэл санал болгогч Mogulbox багууд шалгарсан байна.
Тус уралдааны эцсийн шалгаруулалтад оролцсон багуудыг дурдвал:
Seedstars Ulaanbaatar тэмцээний шүүгчээр
зэрэг туршлагатай бизнесменүүд оролцжээ.
Түүнчлэн тэмцээний үеэр “From Minegolia to Mindgolia: Монголын технологийн компаниуд хэрхэн дэлхийн хэмжээний асуудлыг шийдэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт илтгэгчээр: Юнител групп, ММС –ийн удирдах зөвлөлийн гишүүн, М-Си-Эс Кока Кола, Premium Group –ийн ерөнхийлөгч А. Ганхуяг, AND Global Pte.ltd –ийн санхүү хариуцсан захирал, Lendmn -ийн үүсгэн байгуулагчдын нэг О. Болдбаатар, Startup Mongolia –ийн дэд захирал Б. Идэр-Од нар оролцсон байна.
Seedstars –ийн Монгол дахь элчин төлөөлөгч Н. Наранбат нь Ай Ти Зон компанитай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Gemnet, Монголын хөгжлийн банк болон Startup Mongolia, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол улс дахь Швейцарийн хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна. Түүнчлэн мэдээллийн хамтрагчаар Ikon.mn, Ubinfo.mn, Business Radio 98.9, Bloomberg TV Mongolia, Unread Today зэрэг байгууллагууд оролцож, үйл ажиллагаанд нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид, 250 гаруй үзэгч дэмжигчид оролцжээ.
Эх сурвалж: