May 04. 2017
Ай Ти Зон компаниас өөрийн түнш болох хяналтын технологийн шийдлээрээ Азидаа тэргүүлэгч Дахуа Технологи компанитай хамтран “DAHUA МОНГОЛД” нэртэй уулзалт зохион байгуулж, Хяналтын систем, Барилгын нэгдсэн систем ба Хэрэглээ гэсэн гурван тусдаа системийг хэрхэн нэгтгэж, цахим шилжилтэд бэлтгэх талаар барилга, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харилцагч байгууллагууддаа танилцууллаа.
Тус танилцуулгад Дахуа компанийн Монголыг хариуцсан төлөөлөгч Антон нь “Дахуа орчин үеийн технологийн интеграцчлалын шийдэл” сэдвээр, Ай Ти Зон ХХК компанийн Бизнес хариуцсан менежер Б.Энхтайван “Хяналтын ухаалаг систем” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.
Мөн энэхүү уулзалтын үеэр Дахуа Технологи компаниас өөрийн албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компаниар дамжуулан тус брэндийн бүтээгдэхүүн, шийдлийг найдвартай хүргэх гэрээт борлуулагчдынхаа тоог өргөжүүлж, дараах компаниудад “Албан ёсны гэрээт борлуулагч” гэсэн эрхийн бичгийг гардуулан өглөө.