Өөрчлөлт одооноос эхэлнэ

April 20. 2017

2017 оны 4-р сарын 19-ний өдөр Dell EMC “Өөрчлөлт одооноос эхэлнэ” сэдэвт өдөрлөг Corporate Hotel & Convention Center-т болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн Dell EMC болон тус компанин Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ай Ти Зон болон Саммит компаниуд хамтран зохион байгуулсан байна.

Өдөрлөгт Dell EMC компанийн бие төлөөлөгчид болон Монголын бизнесийн салбар дахь мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож технологийн салбар дахь дижитал шилжилт, түүнд хэрхэн бэлтгэх, шинэчлэгдэн өөрчлөгдсөөр буй дижитал орчин дахь Dell EMC брэндийн шийдлүүдийн онцлог давуу тал зэрэг олон сэдвээр илтгэл танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. 


 

ITZONE - Өөрчлөлт одооноос эхэлнэ