Цахим шилжилт ба ухаалгаар манлайлах нь сэдэвт уулзалт боллоо

April 04. 2017

Үүлэн тооцоолол (Cloud), Их өгөгдөл (Big data), Хөдөлгөөнт орчин (Mobility), Нийгмийн системүүд (Social platforms) дээр суурилсан Digital Tranformation буюу Цахим шилжилт бизнесийн бүх түвшинд нэгэнт эхэлжээ. Таны бизнес энэхүү өөрчлөлттэй хэрхэн уялдаж байна вэ? Та бизнесийн стратегиа шинэ орчин нөхцөлд эргэн харсан уу? Өнөөгийн ухаалаг утсаар зэвсэглэсэн хөдөлгөөнт орчинд бизнесээ хэрхэн өөрчилж болох талаар бодож үзэв үү?

HPE Digital Transformation Ай Ти Зон

Ай Ти Зон компаниас харилцагч байгууллагуудынхаа өмнө тулгараад буй эдгээр асуудлыг оновчтой төлөвлөн, зөв гүйцэтгэхэд нь мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүргэх зорилгоор “Digital Transformation: Powering the Intelligent Edge. Simplifying Business Continuity” сэдэвт уулзалт арга хэмжээг 2017 оны 4-р сарын 4-ний өдөр Шангрила зочид буудалд зохион байгууллаа.

Тус уулзалтыг Ай Ти Зон компаниас өөрийн түнш болох энтерпрайз технологийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Hewlett Packard Enterprise компанитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Монголын томоохон компаниудын мэдээллийн технологийн шийдвэр гаргагчид оролцсон юм.

HPE Digital Transformation Ай Ти Зон

HPE Digital Transformation Ай Ти Зон

Тус уулзалтаар Hewlett Packard Enterprise компанийн Шийдлийн архитектурч Крис Вонг нь Виртуал орчиндөгөгдөл хамгаалалтыг шинэтгэх нь” сэдвээр тус компанийн Store Once, Veeam, 3PAR гэсэн гурван тусдаа системийг хэрхэн нэгтгэж, цахим шилжилтэд бэлтгэх талаар танилцуулсан бол, HPE Aruba компанийн Шийдлийн архитектурч Винсент Чоу нь “IoТ буюу Юмсын интернэтийн сүлжээний орчинг хамгаалах ньсэдвээр утасгүй сүлжээний дэд бүтцийн шинэ технологийн талаар онцлон танилцуулж, хэрэгжүүлсэн томоохон туршлагуудаа Монгол инженерүүддээ хуваалцлаа.  

Ай Ти Зон компани нь Hewlett Packard Enterprise компанийн албан ёсны түншээр 8 дах жилдээ ажиллаж байна. Тус компанийн 20 жилийн ойн энэ жил тохиож буйтай холбогдуулан хэрэглэгч, харилцагч байгууллагууддаа зориулсан энтерпрайз технологийн хөгжлийг Технологи нийлүүлэгч тэргүүлэгч компаниудын мэргэжилтнүүдээс нь биечлэн сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор уулзалт, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж буйн нэг нь Hewlett Packard Enterprise компанитай хамтарсан “Digital Transformation: Powering the Intelligent Edge. Simplifying Business Continuity” сэдэвт энэхүү өдөр байлаа.

HPE Digital Transformation Ай Ти Зон

HPE Digital Transformation Ай Ти Зон

 

 

ITZONE - Цахим шилжилт ба ухаалгаар манлайлах нь сэдэвт уулзалт боллоо