April 04. 2017
Digital Tranformation буюу Цахим шилжилт гэх ойлголт бизнесийн бүх түвшинд яригдаж эхэлсэн өнөө үед оффисийн хэрэглээний төхөөрөмжүүд болох хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүд нь энгийн нэг “функциональ” хэрэглээнээсээ хальж, нэгдсэн платформын тусламжтайгаар өөр дээрх өгөгдөл, мэдээллээ дамжуулдаг, нэгтгэн боловсруулдаг, бизнесийн өртөг зардлыг өдөрт тутамд удирдах, хянахад тусалдаг, бүр цаашлаад ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг нээн өгдөг “ухаалаг юмс” болтлоо хөгжөөд байна.
Энэхүү чиг хандлагыг Монгол хэрэглэгчдэдээ биечлэн танилцуулахаар хэвлэх, хувилах төхөөрөмжийн инновацийг тэргүүлэгч Canon корпорациас “Generation III platform: Empowering Digital Transformation” нэртэй уулзалт семинарыг Шангрила зочид буудалд зохион байгууллаа.
Ай Ти Зон компанитай хамтран зохион байгуулж буй тус уулзалтаар Канон Сингапур компанийн Бизнес инновацийн газрын ахлах менежер Кавазаки Ёошихоро “Нэгдсэн платформоос Мобайл хэрэглээ, Бүтээмж, Мэдээллийн аюулгүй байдлыг хамтад нь авах боломж” сэдвээр UniFLOW Print Management платформын тухай дэлгэрнгүй танилцуулж, тус платформын тусламжтайгаар хувилагч, хэвлэгч төхөөрөмжүүдээс үүсэх төрөл бүрийн өгөгдөл мэдээллийг бизнестээ хэрхэн үнэ цэнэ болгож ашиглах боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Түүнчлэн тус компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Гэри Вүү Канон корпорациас энэ онд танилцуулсан болон танилцуулахаар төлөвлөж буй дэвшилтэт загварыг хувилагч болон өргөн форматын принтерүүдийг танилцуулж, оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлгээ өрнүүллээ.
Ай Ти Зон компани нь Canon корпорацийн Онцгой эрхт албан ёсны дистрибьютерээр 15 дах жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус корпорацийн UniFLOW Print Management платформд суурилсан проактив сервис үйлчилгээг өөрийн партнер болох Могул Сервис Энд Саппорт компаниар дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.
Үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой нь тохиож буй Ай Ти Зон компани нь дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч түнш байгууллагуудтайгаа хамтарсан арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд үүний нэг нь энэхүү “Generation III platform: Empowering Digital Transformation” өдөрлөг байлаа.
Gary Woo, Business Development Manager, Regional WFP Division, Canon Singapore