December 12. 2016
Гэрэл зураг анх бий болсон цагаасаа өнөөг хүртэл олон үе шатыг туулж урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ. Өнөө үед гэрэл зурагчид нь урлаг бүтээгчдийн нэг хэдийн болж, тэдний гол багаж болох гэрэл зургийн камер, гэрэл зургийг хадгалах, хуваалцах технологийн шийдлүүд нь тасралтгүй хөгжсөөр байна.
Үүний нэг тод жишээ бол өнөөдөр Канон Төвд болсон Гэрэл зурагчдад зориулсан дэвшилтэт шийдлийг танилцуулах өдөрлөг юм. Тус өдөрлөгийг гэрэл зургийн урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулагч Canon брэнд болон өгөгдөл хадгалах төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгч QNAP компаниуд хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү өдөрлөгөөр Canon брэндээс зах зээлд шинээр танилцуулсан Canon EOS 5D mark IV мэргэжлийн камер болон QNAP компанийн их хэмжээний гэрэл зураг, бичлэг болон өгөгдлийг хадгалах, дамжуулах NAS төхөөрөмжийн шийдлүүдийг онцлон танилцуулав.
Каноны хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг өөртөө агуулсан EOS 5D mark IV камер нь 30.4 мегапиксел бүхий 4K өргөтгөлтэйгээр зураг дарж, дүрс бичлэг хийдэг болсон нь гэрэл зурагчид төдийгүй, кино уран бүтээлчдийн сонирхлыг ихээр татаж байв.
Харин QNAP компаниас гэрэл зурагчдадаа зориулан өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй гэрэл зургуудаа хэрхэн нэгдсэн санд хадгалж, хүссэн үедээ дурын газраасаа хандан зураг хуулах, дамжуулах боломжтой клайуд шийдлийг танилцуулсан юм. Qnap–ийн шийдлийг гэр, оффис гээд хаана ч хэрэглэж болох бөгөөд гэрэл зураг төдийгүй дуртай кино, дуу болон бичиг баримт гээд бүхий л төрлийг өгөгдлийг хадгалах, backup буюу давхар нөөц сан бүрдүүлэх боломжтой байдаг байна.