Oracle-ийн технологийн өдөрлөг боллоо

October 20. 2016

Мэдээллийн технологийн Oracle компани Монгол улс дахь албан ёсны түнш Ай Ти Зон компанитай хамтран зохион байгуулсан "Oracle Технологийн Өдөрлөг"-ийг 10-р сарын 20-нд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөгт төрийн болон банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцож мэдээллийн технологи тэр тундаа өгөгдлийн сангийн технологийн ирээдүйн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүдийг Oracle компанийн мэргэжилтнүүд танилцуулсны дотор тус компанийн Үүлэн технологийн шийдлийн зөвлөх Владимир Давиденкогийн "Оracle Cloud", мөн компанийн систем инженерчлэлийн зөвлөх Иван Тимофеевийн "Oracle Exadata Database Machine" зэрэг илтгэлүүд онц сонирхолтой байлаа.

Ай Ти Зон ХХК-ийн Технологийн үйлчилгээ хариуцсэн дэд захирал Б. Цээсүрэн

Oleg Fyanitskiy Ph.D Master Principal Sales Consultant Oracle CIS, Moscow

Өдөрлөгийн оролцогчид илтгэлийн үеэр

Ivan Timofeev, Engineered Systems Consultant, Oracle

Энэхүү өдөрлөгт Oracle компанийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж оролцон харилцагчидтайгаа нүүр тулсан ярилцлага хийн сонирхсон асуултад нь дэлгэрэнгүй хариулт өгсөн нь өдөрлөгийн улам ч үр дүнтэй болгожээ.

ITZONE - Oracle-ийн технологийн өдөрлөг боллоо