July 18. 2016
Ай Ти Зон компани нь сүлжээний хамгаалалтын шийдлээр дэлхийд тэргүүлэгч Fortinet компанитай хамтран хэрэглэгч байгууллагуудынхаа мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан “Fortinet Operation” сертификат олгох сургалтыг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар Fortinet компанийн бүтээгдэхүүний ашиглалт, сүлжээний хамгаалалтын сүүлийн үеийн бүтээгдэхүүн, шийдлийг танилцуулж, шинэ үеийн Firewall төхөөрөмжүүд дээр бодитоор туршин, инженерингийн үндсэн тохиргоо хийх, сүлжээний хамгаалалтын явцад тулгарсан асуудлыг шийдвэрлэх ур чадваруудыг олгох практик сургалтууд хийгдсэн байна.
Сургалтыг Fortinet компанийн бүсийн борлуулалт хариуцсан захирал Hwee Boon, сургагч багш, системийн инженер Patrick Lo, борлуулалтын менежер Sean Hong болон Ай Ти Зон компанийн сүлжээний хамгаалалтын мэргэжилтнүүд удирдан явууллаа.
Ай Ти Зон компани нь Fortinet компанийн Мөнгөн Түнш /SILVER PARTNER/ статустайгаар тус компанийн сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ, шийдэл боловсруулалт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтыг мэргэжлийн түвшинд хүрэн ажиллаж байна.