Залуусын бүтээлч хоббиг дэмжигч Канон брэнд

April 02. 2018

“Шинэ Агшин” Монголын гэрэл зургийн нийгэмлэг төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх удаагийн АСУУЛТ ФОТО АЯЛАЛ – 2016 амжилттай зохион байгуулагдлаа.

Asuult tour 2016 Canon

АСУУЛТ ФОТО АЯЛАЛ нь Монголын гэрэл зурагт дурлагсад сонирхогчдын хамгийн том цугларалт болдгоороо онцлогтой үйл ажиллагаа юм. Тус арга хэмжээнд 250 орчим залуус оролцож, 13 багт хуваагдан бүтэн өдрийн турш шинэ найз нөхөдтэй болж гэрэл зургийн болон спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнд багаараа болон хувиараа өрсөлдөж өөрсдийн авьяас чадвараа сорин үр бүтээлтэй хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлсэн юм.

Canon брэнд гэрэл зургаар дамжуулан үзэгчид, хүүхэд залууст байгаль дэлхий, эх орноороо бахархаж, хайрлах сэтгэлийг бий болгох мөн гэрэл зурагт зүрх сэтгэлээ зориулж буй шинэ залуу үеийнхнийг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх уралдаан, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Эдгээр арга хэмжээнүүдийн нэг болох АСУУЛТ ФОТО АЯЛАЛ –ыг 8 дахь жилдээ дэмжин хамтран ажиллаж байна.

Asuult tour 2016 Canon

Asuult tour 2016 Canon

Энэ жилийн аяллын үеэр  “Сanon” брэндийн нэрэмжит уралдааныг “Хүсэл” сэдвээр зохион байгуулсан бөгөөд гэрэл зураг сонирхогч Эрхбаярын зураг тэргүүн байрт, дэд байрт Одгэрэл, гурав дугаар байрт Нямдаваагийн зургууд шалгарч Canon брэндийн нэрэмжит шагналуудаар шагнагдсан байна. Ташрамд дурдахад гэрэл зураг сонирхогч Эрхбаяр нь Canon брэндээс зохион байгуулдаг “Canon- Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн”-д амжилттай оролцож байсан уран бүтээлч юм. Мөн бусад ивээн тэтгэгчдийн нэрэмжит сонирхолтой уралдаануудад багууд маш амжилттай оролцлоо.

Asuult tour 2016 Canon

Asuult tour 2016 Canon

Аяллын үеэр зөвхөн гэрэл зургаар өрсөлдөөд зогсохгүй байгалийн сайханд, нэг өдрийг идэвхтэй өнгөрүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс бүрдүүлсэн нь оролцогчдод тун таатай байсан юм. Тухайлбал, туялзуур сэлэм, буудлагын спорт зэрэг спортын төрлүүдийг сонирхох боломжтойгоос гадна, АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-ын  өмнөх жилүүдийн зургаар сонирхолтой үзэсгэлэн гаргасан байлаа.

  2017 оны АСУУЛТ ФОТО АЯЛЛААР УУЛЗАЦГААЯ.

 БИД ХАМТДАА ИХИЙГ БҮТЭЭНЭ.

Asuult tour 2016 Canon

Asuult tour 2016 Canon

Asuult tour 2016 Canon

Asuult tour 2016 Canon

ITZONE - Залуусын бүтээлч хоббиг дэмжигч Канон брэнд