December 29. 2015
МҮХАҮТанхимаас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2015” арга хэмжээг 19 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Ай Ти Зон компани нь Мэдээллийн технологийн салбарын "Оны онцлох Энтрепенер" компаниар шалгарч Меркури цомын эзэн боллоо.
2015 оны байдлаар Ай Ти Зон компани нь үйл ажиллагааны чиглэлээ "Мэдээллийн технологийн мэргэшсэн үйлчилгээ”, “Мэдээллийн технологийн аутсорсинг” гэсэн чиглэлээр өргөжүүлж, 10 гаруй мэргэжлийн үйлчилгээг зах зээлд шинээр танилцуулсан бөгөөд нийт 32 ажлын байрыг шинээр бий болгож, 76 ажилтан шинээр ажилд авч, 216 ажлын байрыг хадгалж үлдсэн байна.