October 14. 2013
Монголын хүний нөөцийн институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гишүүд дэмжигчдийн зөвлөгөөн болох HR Update 2013 үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааг Ай Ти Зон компанийн зүгээс дэмжин ажилласан бөгөөд зөвлөгөөний үеэр ERP албаны залуусын зохион бүтээсэн GreenERP Хүний нөөцийн систем болон түүний мобайл хувилбарыг анх удаа зах зээлд танилцуулж, тус институтэд иж бүрэн тоноглогдсон компьютерийн лабораторийг өөрийн системийн хамт бэлэглэлээ.
Монголын хүний нөөцийн институтийн зүгээс Монгол залуусын ур ухаанаар бий болсон энэхүү системийг ихэд дэмжин сайшааж байгаа бөгөөд хүний нөөцийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалтдаа Ай Ти Зон Компанийн зохион бүтээсэн энэхүү системийг ашиглахаар албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.