October 11. 2013
Өгөгдлийн сангийн удирдлага, сүлжээний технологийн салбарын тодорхойлогч Cisco компаниас олгодог CCIE R&S (Cisco Certified Internetwork Expert Routing and Switching) сертификатыг Ай Ти Зон компанийн сүлжээний инженер Б.Ихбаяр гардан авлаа. Ингэснээр Монгол улсын 3 дах CCIE сертификаттай инженер болж байгаа бөгөөд эдгээр инженерийн 2 нь Ай Ти Зон компанид ажиллаж байна.
Cisco компанийн CCIE сертификат нь сүлжээний дэд бүтцийг төлөвлөх, системийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, гэмтэл саатлыг илрүүлж, шийдвэрлэх, сүлжээний аюулгүй байдал, нууцлал хамгааллыг хангахад шаардлагатай эксперт түвшний инженерийн ур чадварыг басамжилдаг дээд түвшний, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат юм. Cisco-ийн мэргэшүүлэх энэхүү хөтөлбөр нь Routing & Switching, Networking Security, Voice, Service provider гэсэн 4 үндсэн чиглэлтэй бөгөөд чиглэл тус бүр нь дотроо CCENT, CCNA, CCNP, CCIE, CCAr гэсэн таван түвшний сертификаттай байдаг. Сонирхуулахад, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа Cisco компанийн сертификаттай инженерүүдийн 3%, нийт сүлжээний мэргэжилтнүүдийн 1% нь л энэхүү CCIE сертификатыг эзэмшдэг ажээ.
Мэдээлэл, холбооны тэргүүлэгч Ай Ти Зон компани нь 2000 оноос эхлээд Cisco компанитай хамтран ажиллаж байгаа ба 2004 онд Cisco компанийн “Албан ёсны түнш”, 2013 онд “Premier Partner”-аар сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Cisco компанийн тоног төхөөрөмжийг ашиглан, албан ёсны сертификаттай инженерүүд МХТ-ийн дэд бүтэц, өгөгдлийн сангийн удирдлагын төрөл бүрийн шийдэл боловсруулах, гүйцэтгэх үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд Хаан банкны “Cisco-Үндсэн сүлжээний дэд бүтцийн шинэчлэлт”, “Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Нэгдсэн төвийн нэгдсэн сүлжээг үүсгэх төсөл”, “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийн сүлжээний дэд бүтэц, нууцлал хамгаалалтын төсөл” зэрэг томоохон ажлуудыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгээд байна.
Ай Ти Зон компани нь ийнхүү CCIE R&S болон CCIE Security сертификаттай хоёр эксперт инженертэй болсноор хоёр компанийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, Ай Ти Зон компани нь Cisco компанийн Silver Partner болох шаардлагад ахин нэг алхам ойртож байгаа юм байна. Ай Ти Зон компани нь 220 гаруй ажиллагсадтайгаас 150 нь инженер, техникийн ажилтнууд байдаг. Эдгээрийн 30 гаруй хувь нь Cisco, Oracle, Microsft, Java, VMware, HP, DELL зэрэг дэлхийн МХТ-ийн түвшинг тодорхойлогч компанийн албан ёсны сертификаттай инженерүүд байдаг юм