"Асуулт фото аялал 2013" залуусыг нэгтгэлээ

July 09. 2013

Гэрэл зураг сонирхогч залуусын “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ - 2013” өнгөрсөн ням гарагт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.  Энэ жилийн арга хэмжээг “АЙ СИ СИ ДИ” ХХК зохион байгуулж, Канон брэнд 5 дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Энэ удаагийн аялалд нийт 400 орчим гэрэл зураг сонирхогч залуус оролцсон ба Манзуширын хийдээр аялж, хувцас загварын болон нүүр будалтын өвөрмөц фото зураг авалтуудыг хийн, мэргэжлийн гэрэл зураг авалтын талаарх мэдлэгээ солилцсон олон олон онцлогтой болсон байна.  

Аяллын ерөнхий ивээн тэтгэгч Канон төвийн хамт олон “Канон инээгээрэй”  сэдэвт тэргүүн байрын 1 000 000 төгрөгийн шагналын сан бүхий фото зургийн уралдааныг зарлаж, шагналтнуудаа тодруулснаас гадна нийт оролцогчдод гарын бэлэг болон бусад зүйлсийг гардуулан өглөө.

Canon Inc. нь 1937 онд үүсгэн байгуулагдсан Японы компани бөгөөд зургийн аппарат, камер, принтер, хувилагч, дагалдах хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд 21 хувийг дангаар эзэлдэг, 180 гаруй оронд 200 гаруй салбар компанитай , 199 мянга гаруй ажиллагсадтай,  салбартаа тэргүүлэгч корпорациудын нэг юм.

2002 онд тус корпорацийн албан ёсны борлуулагч Canon төв Монголд байгуулагдсан бөгөөд тус брэндийн хувилагч, хэвлэгч, дижитал зургийн аппарат, дагалдах хэрэгслүүдийг загварын өргөн сонголттойгоор, борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээний хамт эх орныхоо хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

Ийнхүү АСУУЛТ ФОТО АЯЛАЛ 2013-д оролцогч залуус гэгээлэг сонирхлоороо нэгдэж, Канон брэндтэй хамт нэг насны дурсамжаа мөнхөллөө.

 

ITZONE - "Асуулт фото аялал 2013" залуусыг нэгтгэлээ