Баянхонгор аймаг анхны цахим сургуулиа хүлээн авлаа

June 10. 2013

Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь хүний хөгжилдөө байдаг гэдэг. Тиймээс ч иргэний боловсролыг төлөвшүүлэх үндэс суурь болсон дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахаар ITZONE компанийн хамт олон “Эрдмийн түлхүүр” сургуулийн цахим удирдлагын системийг боловсруулан хөгжүүлж ирсэн билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд уржигдар буюу 6-р сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Анхны цахим сургууль нээлтээ хийлээ.

ITZONE компани Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран тус аймгийн Номгон ахлах сургуулийн 2500 орчим сурагчдад зориулан Эрдмийн түлхүүр “2.5” боловсролын системийг бүрэн нэвтрүүлсэн нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй  анхны цахим сургууль болж байна.

Мөн Анхны цахим сургуулийн хамт олонд үндэсний шилдэг Могул компьютер 20 ширхгийг бэлэглэсэн нь  хойч үеийн залуустаа технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөн чухал үйл ажиллагаа байлаа.

Ийнхүү багш, сурагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, сургуулийн захиргааны үйл ажиллагааг  хөнгөвчилж, бичиг цаасны ажлыг багасгах, үйл ажиллагааны хяналтыг сайжруулж, зардал цаг хугацааны хэмнэлтийг бий болгох зэрэг олон олон давуу талтай Эрдмийн түлхүүр “2.5” систем маань цаашдаа ч эх орныхоо бүхий л сургуулийн үйл ажиллагаанд нэвтрэн, биеллээ олох болтугай.

ITZONE - Баянхонгор аймаг анхны цахим сургуулиа хүлээн авлаа