Ай Ти Зон ICT Expo 2013 үзэсглэнгээр албан ёсны мэдэгдлээ хийлээ

May 21. 2013

Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа ICT EXPO 2013 үзэсгэлэн Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд 5-р сарын 17-оос эхлэн нээгдээд байгаа билээ. Тус үзэсгэлэнд мэдээлэл, холбоо, шуудангийн салбарын тэргүүлэгчид оролцон өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүтээгдэхүүнээ танилцуулсан олон содон үйл явдлаар дүүрэн байна.

Үзэсгэлэнгийн үеэр Мэдээлэл, холбооны технологийн салбарт 16 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй М-Си-Эс Электроникс компани энэ сарын 1-ний өдрөөр М-Си-Эс Группийн бүрэлдэхүүнээс гарч, ITZone нэрээр үйл ажиллагаагаа бие даан үргэлжлүүлэх болсноо хэрэглэгчиддээ албан ёсоор мэдэгдлээ.

М-Си-Эс Электроникс компанийг олон жил удирдсан менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцлөөр компаниа худалдан авч, “ITZone - Accelerate your success” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа цаашид явуулж эхэлсэн байна.

ITZone компани нь “Систем интеграцчлал”, “Програм хангамж”, “Компьютер бизнесийн тоног төхөөрөмж” болон “Мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээ” гэсэн мэдээллийн технологийн үндсэн 4 чиглэлд төвлөрөн ажиллаж, өндөр технологийн цогц шийдлийг мэргэшсэн хамт олны хүчээр нэг цэгээс хүргэн ажиллах юм. Энэхүү үзэсгэлэн дээр ITZONE компани нь ухаалаг барилгын систем, бүтээгдэхүүн удирдлагын систем зэрэг бүх төрлийн байгууллагад зориулсан мэдээллийн технологийн дэвшилтэт 30 гаруй төрлийн системүүдээ танилцуулж байна.

ITZone компани нь 250 гаруй ажиллагсадтайн 70 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, Cisco, VMware, Canon, Dell, HP, Samsung зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерүүд байдаг байна.

Тус компани нь “Mogul” компьютер, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ”Эрдмийн Түлхүүр” сургуулийн цахим удирдлагын систем,  “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, Үйлдвэрлэлийн болон Уул уурхайн автоматжуулалтын систем, Ухаалаг барилгын иж бүрэн шийдэл зэрэг төрөл бүрийн салбаруудад мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулан хэрэгжүүлж, нийлүүлсэн, мэдээллийн технологиор тасралтгүй 16 жил мэргэшин ажиллаж буй арвин туршлагатай компани билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77312424 утсаар лавлана уу.

ITZONE - Ай Ти Зон ICT Expo 2013 үзэсглэнгээр албан ёсны мэдэгдлээ хийлээ