ISO9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

November 11. 2012

Мэдээллийн технологийн хамгийн дэвшилтэт шийдлүүд болон бараа үйлчилгээг нийлүүлэгч М-Си-Эс Электроникс ХХК өнөөдөр СХЗГ-аас ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр уг компани энэхүү тогтолцоог үйл ажиллагаандаа анхлан нэвтрүүлсэн, мэдээллийн технологийн бүх төрлийн шийдлийг нийлүүлэгч компани боллоо.

ISO 9001:2010 нь эцсийн бүтээгдэхүүнийг баталгаажуулахын оронд бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг. Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр тухайн компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц илүү боловсронгуй болж, үйл ажиллагаанууд илүү нарийн бүртгэл болон зохион байгуулалттай явагдаж, шат дамжлага бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт тавих хяналт сайжирч, ажилтнуудын идэвх санаачилга, бүтээлч хандлага дээшилж, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт эрс сайжирдаг юм. Ингэсний үр дүнд хэрэглэгчид хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний өндөр чанар болон найдвартай байдал тогтвортой хангагддаг билээ.

ITZONE - ISO9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ