"Сэтгэлгээний гоо сайхан"-ыг дэмжин ажиллаа

November 16. 2012

Монголын Математикийн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо болон ерөнхий боловсролын 32-р сургуулиас хамтран нэрт математикч П.Энхболдын нэрэмжит математикийн улсын XII уралдааныг энэ сарын 14-15ны өдрүүдэд амжилттай  зохион байгууллаа.

Тус уралдааныг мэдээллийн технологийн тэргүүлэгч ITZone (хуучнаар М-Си-Эс Электроникс) компаниас дэмжин ажилласан бөгөөд уралдаанд хөдөө орон нутгийн 11 аймгийн 17 сургууль, нийслэлийн 46 сургуулийн 1200 сурагчид болон 60 багш, сонирхогчид оролцон сэтгэлгээний гоо сайхнаараа өрсөлдсөн юм.

Энэхүү уралдааныг одоогоос 19 жилийн өмнө 32-р сургуулийн төгсөгч нэрт математикч П.Энхболдын нэрэмжит болгон түүний төрөлх сургууль дээр явуулснаас хойш эдүгээ багш, сурагчид, математик сонирхогчдын хүсэн хүлээж байдаг уралдааны нэг болсон юм. Олимпиадыг “2-11-р анги”, “Бага ангийн багш” болон “Чөлөөт” гэсэн үндсэн 3 ангиллаар явуулж, ангилал тус бүрээс 5 шилдэг оролцогчийг шалгаруулсны дээр, “Үнэмлэхүй аварга”, “Уран бодолтын аварга” гэсэн өргөмжлөлөөр шилдэг математикчдыг алдаршууллаа.

Шагнал гардуулах  ёслолын ажиллагаанд ХУД-ийн засаг дарга Ж. Ганхуяг, НБГ-ын дарга Д.Отгонбагана, ММОЗБХ-ны тэргүүн Математикийн ухааны доктор профессор Ц. Дашдорж,  нэрт математикч П. Энхболдын ээж С.Чимэд зэрэг албаны хүмүүс ирж оролцлоо.

 

ITZONE - "Сэтгэлгээний гоо сайхан"-ыг дэмжин ажиллаа