"Power of ICT Innovation" олон улсын үзэсгэлэн семинар нээгдлээ

September 27. 2012

Мэдээллийн Технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компанийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Power of ICT Innovation” буюу “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн шинэчлэлийн хүч” сэдэвт олон улсын үзэсгэлэн, семинар өнөөдөр “Чингис” зочид буудалд нээлтээ хийлээ.

Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн, семинарт дэлхийн мэдээллийн технологийн шилдгүүд болох “General Electric”, “LG”, “Cisco”, “Telesat”, “Canon”, “Dell”, HP, “Oracle” зэрэг арав гаруй компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, мэдээллийн технологийн салбарын инноваци, дэвшилтэт шийдлүүд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэг дороос  Монгол хэрэглэгчид дээ танилцуулж байгаагаараа онцлог болж байна.

Тус үзэсгэлэн, семинарын нээлтийн үйл ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Жадамба, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Болдбаатар нар оролцлоо.

Мөн тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр сүлжээний технологийн томоохон компани болох Хуавэй корпорацитай М-Си-Эс Электроникс компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болж өнгөрөв.

Дэлхийн мэдээллийн технологийн могулуудын бүтээгдэхүүн, шийдлүүдээс гадна, М-Си-Эс Электроникс компани монгол залуучуудынхаа оюунаар бүтээгдсэн Green ERP, Tutormate, CompassMate, уул уурхайн шийдлүүдээ давхар танилцуулж байсан нь Монголын мэдээллийн технологийн салбар шинэ түвшинд гарсныг харуулсан томоохон үйл ажиллагаа байлаа.

Энэхүү олон улсын үзэсгэлэн семинарын ерөнхий ивээн тэтгэгчээр “Canon”,  ивээн тэтгэгчээр “Oracle”, “HP”, “Dell” компани хамтран ажиллаж байгаа бөгөөд 27, 28ны өдрүүдэд үргэлжилнэ. Маргааш “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн, “iPhone 5” ухаалаг гар утас, “Монгол ERP” систем зэрэг олон технологийн шийдлүүд танилцуулагдана. 

ITZONE - "Power of ICT Innovation" олон улсын үзэсгэлэн семинар нээгдлээ